ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ДАРХАНЫ ХӨГЖИЛ- ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ” болно

2016-03-14

Дархан-Уул аймгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, аж үйлдвэр,  хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, хот байгуулалт,  санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, талуудын эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалтыг  дэмжих   зорилгоор “ДАРХАНЫ ХӨГЖИЛ- ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН  ФОРУМ” –ЫГ  аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулахаар ажиллаж байна.
Форумын хүндэт зочдоор Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Турк улсын төрийн байгууллагуудын төлөөлөл оролцоно. Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Турк улсын  нэр хүндтэй, томоохон компаниудын төлөөлөл, удирдлагууд оролцох юм.
Форумын үеэр Дархан-Уул аймагт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудад бизнесийн төслөө танилцуулснаар хамтран ажиллах түншээ сонгох, хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа тогтоох боломж бүрдэж байгаа юм. Мөн хөрөнгө оруулалт татах сонирхолтой төслүүдийг нээлттэй хэлэлцэж, хамтран ажиллах сонирхолтой бизнес эрхлэгчдийн тусгай уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
“Дарханы хөгжил-олон улсын эдийн засгийн форум”-ын үр дүнд Дархан-Уул аймагт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлнэ. Аймгийн эдийн засгийн чадамж сайжирч, гадаад хамтын ажиллагаа эрчимтэй хөгжинө. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт дэвшилтэд техник, технологи нэвтэрч, экспортын нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэнэ. Импортыг орлох  бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжинө гэж зохион байгуулагчид тооцож байна. Тус форум нь 2016 оны 3 дугаар сарын 28-29- ны өдрүүдэд Дархан хотын Буудай зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%