ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өмнөговь аймагт "Жендер ба өөрчлөлт" сургалт болж байна.

2016-03-15

Өмнөговь аймгийн 15 сумын нийгмийн ажилтнуудын дунд Жендер ба өөрчлөлт сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалт нь нийгмийн салбарын бодлого хөтөлбөр, шинээр батлагдсан Монгол улсын хуулиудыг танилцуулж хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, жендерээс үүдэлтэй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдлэг олгох, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, хүүхэд бүртэй нас бие сэтгэхүйн онцлогийг харгалзан харилцах ур чадвар дадал олгох зорилгоор зохион байгуулагдаж байна. Хүүхэд хамгааллын тухай хууль болон эрүүл мэнд, спорт, нийгмийн хамгаалал хүн ам зүйн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөдөлмөр эрхлэлт түүнд чиглэсэн бодлого, Боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, Хүүхэд харах үйлчилгээний хуулийн талаарх мэдээ мэдээллийг өгч байна. Энэхүү сургалт нь онол ба дадлагыг хослуулан, оролцогчдын идэвхи оролцоонд тулгуурлан зохион байгуулагдаж буйгаараа үр дүнтэй болж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%