ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Биологийн олон янз байдал-2015" гэрэл зургийн уралдаан зарлалаа

2016-03-16

Монголын шувуу судлалын нийгэмлэг болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран "Биологийн олон янз байдал-2015" гэрэл зургийн уралдааныг бүтэн жилийн хугацаанд зарлаад байгаа. Гэрэл зурагчид өнгөрөгч 2015-2016 онд авсан бүтээлээ уг уралдаанд илгээх боломжтой. 
Уралдааны зорилго нь гэрэл зураг сонирхогчдыг амьд байгалийн зурагчин болоход гүүр болох ургамал, амьтны нарийн зохилдолгоог хальсандаа тусгах, гэрэл зургаар дамжуулж байгаль экологио хайрлан хамгаалахад орших юм. Бүх насны мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид оролцож болох ба оролцогчдын бүтээлээр “Монгол орны биологийн олон янз байдал” цахим мэдээллийн санг бүрдүүлэх аж. Бүтээлд тавигдах шаардлага болон бусад мэдээлэл: 
Бүтээл хүлээн авах хугацаа: 2016 оны тавдугаар сарын 10-ны өдөр хүртэл 
1. Гайхамшигт агшин ба хурд 
2. Ховор ургамал ба амьтан 
3. Ухаалаг технологи ба биологийн олон янз байдал 
Шагнал: 
Номинаци тус бүрт тэргүүн байрын нэг бүтээл, шилдгийн шилдэг нэг бүтээл шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл Тавигдах шаардлага ба шилдэг бүтээл шалгаруулах: Номинаци бүрээс шилдэг 30, холимог 10, нийт 100 шилдэг гэрэл зургийг эхний шатанд шалгаруулна. Хоёрдугаар шатанд шилдэг гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргаж, тусгайлан бэлдсэн маягтын дагуу үзэгчдийн саналыг авах ба уралдааны фэйсбүүк хуудас болон вэб сайтаар дамжуулан олон нийтийн саналыг хураана. Үзэгчдийн саналыг харгалзан шүүгчид эцсийн шалгаруулалт хийнэ. 
Үзүүлэлт: 
Бүтээлийн уран сэтгэмж, зурагчны авъяас чадвар 
Гэрэл зургийн чанар, техникийн бусад үзүүлэлт 
Бүтээлийн нэр, агуулгын шүтэлцээ 
Бүтээл ирүүлэхэд анхаарах зүйлс: 
Оролцогч өөрийн авсан 1-10 зургийг уралдаанд оролцуулах эрхтэй. Зөвхөн байгальд авсан онгон зэрлэг амьд биес байх /бичил биетэн, мөөг, ургамал, амьтан г.м Гэрэл зургийн эх хувилбарыг авна. Эх зургийн хугацаа болон камерын тухай мэдээлэл компьютер дээр харагдах ёстойг та анхаарна уу. Бүтээлээ уралдааны цахим шуудан mongoliabiodiversity@gmail.com -руу илгээж болно. Эсвэл Flash Driver/USB Stick, DVD/CD дээр хуулбарлаж, зохион байгуулагчдын хаягаар хүргэх боломжтой. Бүтээл болон оролцогчийн мэдээлэл дараах дарааллын дагуу байна. Үүнд: Зохиогчийн нэр, бүтээлийн нэр, утасны дугаар, номинацийн нэр. Хөдөө орон нутгийн оролцогчид бүтээлээ шаардлагын дагуу бэлтгэн зохион байгуулагчдад цахим шуудангаар, эсвэл найз нөхдийн холбоо, харилцааг ашиглан ирүүлж болно. 
Жич: 
Зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд санаачлагч, ивээн тэтгэгч, зохион байгуулагч тал хариуцахгүй. Эхний шалгаруулалтаас шалгарсан 100 гэрэл зургаар цомог хэвлэх тул фокусгүй зургийг хүлээн авахгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongoliabiodiversityimage.mn/ сайтаас үзнэ үү.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%