ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол цэргийн өдөрт зориулсан “ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ” боллоо

2016-03-18

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын “ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ” 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан-50 цогцолборын талбайд ёслол төгөлдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, ахмад дайчид, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцлоо. Манай аймгийн хэмжээнд дайнд оролцсон 9 ахмад дайчин, 17 хурандаа, 50 гаруй барилгачин ахмад дайчид амьдардаг байна. Тэдний төлөөлөл болох ахмад дайчин Ж.Лхагважав гуай Дархан-Уул цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүллээ.
 “ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ”-ын үеэр БХЯ-ны шагнал, Дархан-Уул аймгийн Засаг даргын жуух бичгээр нийт 10 гаруй хүнийг шагнасан бол Офицер цолоор 3, Хошууч цолоор 2, Ахмад цолоор 1 хүн шагнагдаж аймгийн удирдлагуудаас гардан авав. Мөн аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогдсон Марш тактик, Цогцолбор спортын тэмцээний эхний 3 байрыг эзэлсэн ЗХ-ний 330 дугаар анги, Цагдаагийн газар, Хорих 445 дугаар ангиудад шилжин явах цом, шагналыг аймгийн Засаг дарга А.Энхболд гардууллаа. Монгол цэргийн өдөр бол эх орон, ард түмнийхээ чөлөө, тусгаар тогтнолын төлөө алтан амиа хайрлалгүй тэмцсэн үе үеийн цэрэг эрсийн баяр, ялагдаж үзээгүй монгол цэргийн яруу алдар гавьяаны баяр, Хийморьтой жагсаалд багтаж цэргийн алба хаана гэдэг монгол эр хүн бүрийн бахархал, омогшил байдаг. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%