ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар "Эрүүл элэг" төслийг хэлэлцэн баталлаа.

2016-03-21

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дахинд 520 сая гаруй хүн вируст хепатитын архаг халдтартай, үүнээс 1,45 сая хүн жил бүр уг өвчний үүдэлтэй элэгний цирроз, хорт хавдраар нас барж байгаа бөгөөд вируст хепатитийн өвчлөл нь дэлхийд хамгийн их тархсан халдварт өвчний нэг болсон байна. Вируст хепатитийн шалтгаант нас баралтын 48 хувийг В вируст, 48 хувийг С вируст, 4 хувийг А,Е вируст халдвар эзэлж байна.

ЭМЯ-ны 2012 оны судалгаагаар Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жилд элэгний хавдрын нас баралт хурдацтай өсөж байгаа төдийгүй цаашид улам бүр өсөх хандлагатай байгаа бөгөөд жилийн нийт нас баралтын 15%-г элэгний өвчлөлөөс шалтгаалах нас баралт эзлэж байна. 2014 оны статистик мэдээгээр элэгний хорт хавдрын 82,5 хувь нь хожуу буюу 3-4 дүгээр үе шатанд оношлогдож, хяналтанд орсноос хойш 2,3 хувь нь 5-с дээш жил амьдарч байна.  Монгол улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд ордог төдийгүй энэ үзүүлэлт дэлхийн дунджаас найм дахин их байна. / ДЭМБ- 2014 он /

 Элэгний хорт хавдрын шалтгааны 46 хувь нь хепатитын С вируст, 35 хувь нь В вируст, 14 хувь нь В, С вирусын хавсарсан халдвартайг судлаачид тогтоосон байна. Одоогийн байдлаар нийт хүн амын дунд С вируст хепатитын халдвар 10 хувь, В вируст хепатитын халдвар 11,8 хувь, Дельта вируст хепатитын халдвар 4,8 хувийн тархалттай байна. Увс аймгийн хэмжээнд бүртгэгдсэн өвчлөлийн тархалт 10 мянган хүн амд 203, 2 байгаа ба сүүлийн 10 жилийн байдлаар элэгний хавдар болон циррозоор 623 хүн нас барсан байна.

Иймд хүн амыг цаашид вируст хепатитын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, элэгний өвчний оношлогоо, эмчилгээнд шинэ арга, технологи нэвтрүүлэх, халдварын тархалт, өвчлөл, түүнээс үүдэлтэй элэгний цирроз, элэгний анхдагч хорт хавдар, элэгний архаг үрэвслийн шалтгаант нас баралтыг бууруулах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Уг төслийн зорилго нь: Увс аймгийн нийт насанд хүрсэн хүн амд элэгний өвчлөл түүний хүндрэл, нийгэмд учрах хор хөнөөл, уг өвчнөөс хэрхэн өөрийгөө болон гэр бүлээ урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж халдварыг эрт илрүүлэх, хүн амын дун дахь вирусын халдварын тархалтыг хязгаарлах, элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй архаг үрэвсэл, цирроз, анхдагч хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулахад оршино.

Төсөл нь 2016 оны 3 сараас 2016 оны 12 сар хүртэл үргэлжлэх бөгөөд төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ.

1. Хүн амын вируст хепатитын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх , уг өвчнөөс урьдчилан сэргийлэлтийн хувь нэмэгдэнэ.
2. Вируст хепатиттай иргэдийг бүртгэх нэгдсэн мэдээллийн сантай болсон байна.
3. Аймгийн хэмжээнд вируст хепатитийн тархалтыг тогтоосон байна.
4. Хепатитын вирус илрээгүй иргэдийн вакцинд хамрагдах хувь нэмэгдэнэ.
5. Вируст хепатитын архаг халдвартай хүмүүсийг илрүүлэх, оношлох, орчин үеийн шинэ эмээр эмчилж, эмчилгээний үр дүнг хянасан байна.
6. Үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллагын идэвхитэй оролцоо нэмэгдэнэ.
7. Вируст хепатитын оношлогоо, эмчилгээнд хамрагдах иргэнд ногдох санхүүгийн эрсдлийг бууруулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%