ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдын малчдад тусламж үзүүллээ.

2016-03-22

Увс аймгийн “Улаан загалмайн хороо” нь  аймгийн өвөлжилт, хаваржилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан 19 суманд судалгаа явуулж ОБГ, ХААГ, УЦУОШ-ий газруудтай хамтран ажиллаж ирсэн мэдээ, материал дээр үндэслэн МУЗН-т  хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлт гаргаж ОУУЗ-н гамшгийн бэлэн байдлын сангаас 240 малчин өрхөд тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Тусламж олгохтой холбогдуулан ОБГ, УЗХ-ны удирдах зөвлөл, УЗХ-ны аппаратын ажилтнууд оролцсон 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдон ажиллаж Тариалан, Сагил, Давст, Малчин, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан, Өндөрхангай, Өлгий, Наранбулаг сумуудад ОУУЗ-н шалгуур үзүүлэлтэн дээр тулгуурлан тус бүр 24-н малчин өрх нийт 240-н малчин өрхүүдэд тусламжийг үзүүллээ.

Нэг өрхөд 64000₮ дансаар, гурил 25кг, цагаан будаа 10кг, сахар 2кг, давс, ургамлын тос, цай, малын хашааны дулаалгын хучлага 16 метр зэрэг нийт 46 сая төгрөгийн тусламж олгоод байна.

Цаашид малчдад тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг МУЗН, Аймгийн УЗХ хамтран ажиллаж байна.

Мөн аймгийн хэмжээнд зарласан “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” аяны хүрээнд цугларсан 7,6 сая төгрөгийн эд материалыг 8-н суманд хувиарлан хүргүүллээ.

Тусламжинд хамрагдсан иргэдийн нэрсийг хавсаргав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%