ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

84-н иргэн шинэхэн байрны түлхүүрээ гардан авлаа.

2016-03-25

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд БХБЯ-ны сайдын 2016.02.23-ны өдрийн 28-р тушаалаар батлагдсан “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу зорилтот долоон бүлгийн иргэдийг энэ сарын нэгнээс эхлэн түрээсийн орон сууцанд хамруулж байгаа билээ.

Энэ сарын 21-25-ны өдрүүдэд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг тэргүүтэй ажлын хэсэг манай аймагт ажиллалаа.

Өнөөдөр шалгуур үзүүлэлт хангасан зорилтот долоон бүлгийн 84 өрхөд байрны түлхүүр гардуулах үйл ажиллагаа “Ойрад” ХДТ-т ёслол төгөлдөр болж Аймгийн удирдлагууд, ТОСК-ын тэргүүн дэд захирал нар зорилтот долоон бүлгээс нэг, нэг өрхийг төлөөлөл болгон алд цэнхэр хадагны хамт байрны түлхүүрийг нь гардуулан өглөө. Бусад иргэд ТОСК-ын Увс аймаг дахь салбарын төлөөлөгчөөс байрны түлхүүрээ авах юм байна.   

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%