ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Сонгуулийн ерөнхий хорооноос цахим хурал зохион байгууллаа.

2016-04-27

Өчигдөр буюу 04-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй цахим хурал хийлээ.

Цахим хурлын үеэр сонгуулийн хуулийн хэрэгжилтийн явц байдал, сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцлаа.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод ажиллагсад юуны өмнө сонгуулийн хууль тогтоомжийг сайн судлах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан журам, заавар, загвар, маягт, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь болон Сонгуулийн Ерөнхий Хорооноос албан  бичгээр өгсөн ажлын зөвлөмж, чиглэлийг  чанд мөрдөх, тэдгээрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос зөвлөв.

Түүнчлэн Аймаг, нийслэлийн сонгууль нь богино хугацаанд явагдах тул  түүнийг хуулийн дагуу шаргуу зохион байгуулахад анхаарахын сацуу сонгуулийн хороодод ажиллаж буй төрийн албан хаагчид идэвхтэй, хариуцлагатай, хуулийн зүйл, заалт нэг бүрийг хэрэгжүүлэх талаар нэгдмэл ойлголттой байх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөө, чиглэлийг нарийвчлан гаргах, зарим аймаг мандатын тоогоо тогтоогоогүй байгаад анхаарах, сум, дүүргийн сонгуулийн хороодод ажиллагсдад зориулан сургалт зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой  мэдээллийг шалгах, хүргүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос зөвлөв.

Цахим хуралд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн, хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын дэд дарга Д.Энхцэцэг, албаны бусад хүмүүс оролцсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%