ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Увс аймагт баригдах 60 мвт-ын дулааны цахилгаан станцын барилгын ажил 5-р сард эхэлнэ

2016-04-27

 

          МУ-ын Засгийн газрын 2016 оны 3-р сарын 07-ны өдрийн 148 тоот тогтоолоор Увс аймагт баригдах 60 мвт-ын дулааны цахилгаан станц барих концессын гэрээг "Баруун Монголын Энержи" ХХК-тай байгуулах зөвшөөрлийг Аж үйлдвэрийн сайдад үүрэг болгосны дагуу концессын гэрээ хийгдсэн.

   Өнөөдөр уг станцыг барих хөрөнгө оруулагч болох ОХУ-ын эрчим хүчний CПБЭК групп-ийн төслийн зохицуулагч А.С.Белим болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд, "Баруун Монголын Энержи" ХХК-ын ерөнхий захирал Б.Алтангэрэл нар ирж станц баригдах газартай танилцаж орон нутгийн удирдлагуудтай уулзаж Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө. Гүйцэтгэгч компани нь Станцын барилгын суурийн ажлыг 5-р сарын дундаас эхлэхээр төлөвлөж байгаа гэж мэдээлэв.

            Энэхүү төсөл нь Аймгийн ИТХ-с баталсан Засаг Даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтуудын нэг бөгөөд  аймгийн ИТХЗДТГ-аас бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлэв.

 ИТХ-ын ажлын алба

Утас:7045-2214

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%