ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Монголын Бүх Ард түмний спортын ХIV их наадам" нээлтээ хийлээ.

2016-05-13

Монголын Бүх ард түмний спортын анхдугаар наадам 1961 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд XIV их наадам 2016 оны 1 сараас 9 сарын хугацаанд орон даяар өвлийн 2 төрөл (цана, тэшүүр), зуны спортын 16 төрөл (буудлага бокс, байт харваа, жүдо бөх чөлөөт бөх хүндийн өргөлт, ширээний теннис, хөнгөн атлетик, шатар, волейбол, сагсан бөмбөг, дугуй /уулын дугуй/, таеквондо /олимпийн/, даам, аэробик, хөл бөмбөг)-өөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 2 төрлөөр (пара жүдо бөх, пара хөнгөн атлетик)-ийн зохион байгуулагдахаар болсон билээ.

Биеийн тамир, спортын тухай хууль,Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монголын Бүх Ард түмний спортын ХIV их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэхүү наадмын гол зорилго ньбиеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх болон нийтийн биеийн тамир, их спортын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршиж байгаа юм.

Монголын Бүх ард түмний спортын наадам 3-н үе шаттай зохион байгуулагдаж байгаа ба манай аймгийн хувьд 2-дахь шатны тэмцээн  2016 оны 05-р сарын 11-15-ны өдрүүдэд Спортын ордонд зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, ТЗУХ-ийн дарга Д.Баяраа, ХЗХ-ийн дарга Г.Батмөнх, БТС-ын хорооны дарга Д.Төрмөнх нар албан ёсоор нээлт хийн баг тамирчдад амжилт хүслээ.

Увс аймгийн хувьд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, үндэсний бөх, үндэсний сур, шагайн харваа, хөнгөн атлетик, хөл бөмбөг, шатар, даам, цана гэсэн спортын 11-н төрлөөр аймаг, сумын нийт 41-н багийн 1000 гаруй тамирчид хурд, хүч, авъяас чадвараа дайчлан өрсөлдөж байна.

Энэ үеэр Unitel компаниас тэмцээнд оролцож байгаа тамирчдад гарын бэлэг гардуулж, амжилт хүслээ.


Увс аймгийн ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%