ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Зөрчлөө арилгах үүрэг өгсөн эмийн сангуудыг дахин шалгав

2016-07-05

Дархан-Уул аймгийн МХГ-аас эрхлэн өнгөрсөн онд эрсдлийн ангиллаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн эрүүл мэндийн 29 байгууллагад бие даасан 18, хамтарсан 11 удирдамж батлуулж шалгалт хийв.Нийт 30 аж ахуйн нэгж хамрахаас “Ачит арвис” ХХК үйл ажиллагаа явуулаагүй гэдэг шалтгаанаар шалгалтад ороогүй. Шалгалтыг “Клиникийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд 13 шүдний эмнэлгийн тав буюу 38.5 хувь нь бага, 61.5 хувь нь дунд эрсдэлтэй үнэлэгдэж өмнөх онд байсан эрсдэл 12 хувь буурсан дүн гарчээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд шүдний тусламж үйлчилгээтэй холбоотой цусаар дамжих халдвар гараагүй байна. Мөн 7 эмнэлгийг “Эмнэлгийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд 38.5 хувь нь бага, 61.5 хувь нь дунд эрсдэлтэй үнэлэгдэж эрсдэл 24 хувиар буурчээ. “Дархан Харзтай” ХХК-ийн “Харзтай” шүдний эмнэлэг нь зураг төслийн дагуу баригдсан эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын байр, ариун цэврийн бүс, нэг чиглэлийн урсгалтай гурван өрөө бүхий ариутгалын тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байна. “Монос” эм ханган нийлүүлэх байгууллага нь мэргэжлийн байгууллагын зураг төслөөр зориулалтын шинэ байр ашиглалтад оруулсан, “Монфа” эм ханган нийлүүлэх байгууллага нь үйлчилгээний байраа эм ханган нийлүүлэх зориулалтаар засварлаж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлжээ. Шалгалтад хамрагдсан эдгээр 13 эмнэлэг нь Эрүүл Мэндийн сайдын 2011 оны 158 дугаар тушаалын зааврын дагуу эмнэлгийн тусгай хог хаягдыг цуглуулж түр хадгалаад устгуулах долоон заалтыг 94.8 хувь хэрэгжүүлж ажилласан нь дэвшилттэй тал юм гэж аймгийн МХГ-ын Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч н.Мөнхцэцэг ярилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%