ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Албадан ажил хийлгэх ялтай этгээдээр гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг батлан гаргав

2016-07-18

Албадан ажил хийлгэх ялтай этгээдээр тухайн жилд гүйцэтгүүлэх ажлын байрны төлөвлөгөө, жагсаалтыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулдаг. Дархан сумын ЗДТГ-аас уг жагсаалтыг өнөөдрийн /2016.07.18/ -ны  хурлаар хэлэлцүүлэв. Тэргүүлэгчдийн хуралд Сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Ж. Энхцэцэг мэдээлэл хийв. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн ялтай этгээдээр гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг 9 томъёоллын дагуу батласан байна.  Тодруулбал : Иргэд, ААНБайгуулагад эрх зүйн сургалт, сурталчилгааны болон бусад ажилд туслах үүрэгтэй оролцох, Гамшиг болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох, Хороолол доторх нийтийн эзэмшлийн зам талбайн хог, цас цэвэрлэгээ, Ногоон байгууламж хамгаалах, мал хаших, Золбин нохой,муур устгал, Орон сууцны тохижилт, Зоорийн давхрын цэвэрлэгээ үйлчилгээг албадан ажил хийлгэх ялтай эдгээдээр гүйцэлдүүлэхээр болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%