ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95-жилийн ой тохиож байна.

2016-07-21

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 202 дугаар тогтоолын дагуу жил бүрийн долдугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын өдрийг тэмдэглэж байхаар тогтсон байдаг.

Өнөөдөр Маршал Ю.Цэдэнбалын талбайд Увс аймаг дахь цагдаагийн газраас цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар оролцож цагдаагийн албан хаагчдад ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан зарим албан хаагчдад аймгийн хүндэт тэмдэг, аймгийн ИТХ-ын “Баярын бичиг”, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, “Өргөмжлөл” гардууллаа.

1921 онд ардын хувьсгал ялсны дараахан ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэрэг” нэртэйгээр байгуулагдан түүхэн цаг үеүдийг өртөөлсөөр 95 жилийн ойтойгоо ийнхүү золголоо.

Аливаа салбарын алба хаагчдын тэмдэглэлт өдрийг тэмдэглэх нь тухайн салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсож, бүтээлч ажил, үйл ажиллагаанд оролцуулах алба хаагчдын хөдөлмөр бүтээл, алдар гавъяаг алдаршуулах зорилго агуулж байдаг билээ.

Ингээд цагдаагийн нийт алба хаагчдад баярын мэнд хүргэе.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%