ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг 2016 оны 09-ын сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ.

2016-08-03

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Үйл ажиллагаа, Хэлэлцэх асуудал

Хэлэлцүүлэх хүн

Шийдвэр

1

2017 оны төсвийн төслийн тухай

Б.Эрдэнэсүрэн, аймгийн СТСХ-ийн дарга

 

2

ОНӨААТҮГ-ын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай

Н.Энхжаргал, аймгийн ИТХ-ын ахлах мэргэжилтэн

Тогтоол

3

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Н.Энхжаргал, аймгийн ИТХ-ын ахлах мэргэжилтэн

Тогтоол

4

Ажлын хэсэг байгуулах тухай

У.Ганзориг, аймгийн ТЗУХ-ийн дарга

Тогтоол

5

Маршал Ю.Цэдэнбалыг цагаатгуулахаар УИХ-д санал уламжлах тухай

У.Ганзориг, аймгийн ТЗУХ-ийн дарга

Тогтоол

6


ОНӨмчийн тухай
 - Тогтоол хүчингүй болгох тухай

Р.Соёлмаа, аймгийн ИТХ-ын ОНӨ-ийн мэргэжилтэн

Тогтоол





Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар түүний төрсөн өдөр буюу 2016-09-17-ны өдөр маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр товлож ойг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.

Мөн ойг тохиолдуулан маршал Ю.Цэдэнбалыг цагаатгуулахаар Монгол Улсын Их Хуралд санал уламжлахаар боллоо.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%