ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Баруун Монголын шашин соёл” эрдэм шинжилгээний 2-р хурал

2016-08-05

Ойрад Монголд бурхан шашин дэлгэрсний 400 жилийн ойд зориулан “Баруун Монголын шашин соёл” эрдэм шинжилгээний 2-р хурлыг Увс аймгийн ИТХ, Дэчинравжайлин хийд, Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийд, Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл” төв хамтран зохион байгуулж байна.

Хуралд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Б.Түвшинтөгс, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор На.Сүхбаатар, Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийдийн хамба лам Б.Соёл-Эрдэнэ, Увс аймгийн Дэчинравжайлин хийдийн да лам Г.Чимэддорж, МУСГЗ, сэтгүүлч Б.Норов, Тувагийн Цэчинлин хийдийн хамба лам н.Баяр нарын зэрэг түүх, шашин судлалын ухааны эрдэмтэн, докторууд, ОХУ-н Тува улс, Увс аймаг болон Ховд аймгийн хийдийн лам нар оролцож Буддын шашин Ойрад Монголд дэлгэрсэн түүх, сүм хийдүүдийн хөгжил, уламжлалт дэг, жаяг, шаштир дууны утга санаа, онцлог, хувилгаадын үлдээсэн өв соёл, архивын баримтууд, лам нарын хөрөнгийг хураасан он цаг, хийдүүдийг дахин сэргээсэн үе, түүхэн лам нарын намтрыг тодруулах судалгаа, хйидийн шинэчлэл сэдвүүдээр илтгэл таьж санал бодлоо солилцлоо. 08.05, 06-ны өдрүүдэд арга хэмжээ үргэлжлэх бөгөөд хуралд оролцогчид Төгсбуянтын хүрээний хуучин туурь, Улаангомын хүрээний зуны буурийг үзэж сонирхох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%