ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа.

2016-08-19

Өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдаж дараах 5-н асуудлыг хэлэлцэн шийдвэрлээ. Үүнд:

Үйл ажиллагаа, Хэлэлцэх асуудал

Хэлэлцүүлэх хүн

Шийдвэр

1

ОНӨ-ийг барьцаалан зээл авах

Ю.Сайнжаргал /Дулааны 2-р станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын захирал/

Тогтоол

2

Монголын Нутгийн Удирдлагын Холбоотой хамтран ажиллах санамж бичгийн төсөл боловсруулах тухай

Х.Дашзэвэг /Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч/

Тэмдэглэл

3

ОНӨ-ийн асуудал

Б.Баяртсайхан /Аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн/

Тогтоол

4

Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Ц.Батболд/Аймгийн Засаг даргын орлогч/

Тогтоол

5

Шагналд тодорхойлох тухай

Д.Лхамхүү /Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн/

Тогтоол

 

Дулааны 2-р станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГазарт өвөлжилтийн бэлтгэл ажил, дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг аюулгүй, найдвартай, тасралтгүй хангах ажлыг гүйцэтгэхэд зориулж “Дулааны 2-р станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ”-ын станцын барилгыг барьцаалан 150,0 сая /нэг зуун тавин сая / төгрөгийн зээлийг 5 сарын хугацаатай авахыг зөвшөөрлөө.

Мөн МНУХ-той цаашид хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн төслийг хэлэлцэн баталж, МНУХ-д хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Төрийн дээд одон медалиар шагнуулахаар аймгийн Засаг даргын зөвлөлөөс ирүүлсэн саналыг хэлэлцээд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт хүндэт” медалиар шагнуулахаар тус бүр нэг хүний материалыг дэмжин Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлахаар боллоо.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%