ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Жонан Ханчэн Гэгээнийг ширээнд залж, бат-оршил өргөх ёслолын ажиллагаа болно.

2016-09-08

Жонан Ханчэн Гэгээнийг ширээнд залж, бат-оршил өргөх ёслолын ажиллагаа энэ сарын 11-ны билэгт сайн өдөр 11:00 цагт Хэнтий аймгийн Чингис хотноо болно.

Оройн дээд очир дарь дээрхийн гэгээнтэн Халхын 9 дүгээр Богд Жавзандамба хутагт болон Даян дэлхийн энх тайваны төлөөлөгч бүхнийг айлдагч дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Данзанжамц нар Жонан Ханчэн Жамъяан Гончиг Бал Самбуу ламын хойд дүрээр тодруулж мутрын тэмдэг батламж бичиг өгөн зарлиг буулган Цэрэндэжид овогтой Гантөмөрийг Жонан Ханчэн Гэгээн хувилгаанаар тодруулан өргөмжилсөн билээ. 

Түүнийг 2007 онд тодруулсан бөгөөд Жонан Ханчэн Гэгээн олон түмнээ алдаршин, Энэтхэг улсын Гоман дацанд 2003 оноос хойш Чойрын гүн ухааны таван ботийн 4-ыг нь судалж дуусан одоо Гаарамба От зиндаанд суралцаж байна.

Тус ёслолын  үеэр 100 гаруй лам хуваргууд, гэгээнтнүүд хүрэлцэн ирж ном айлдах юм.

эх сурвалж: montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%