ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 23-нд болно.

2016-09-08

БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ 2016 оны 09-р сарын 23-24-нд Увс аймагт зохион байгуулагдахаар боллоо.

Ойн арга хэмжээ 09-р сарын 23-нд аймгийн төвд Хүндэтгэлийн парадаар эхэлж, урлаг соёлын арга хэмжээ, хүндэтгэлийн хурал, иргэд олон нийтэд зориулсан Монгол-Оросын хамтарсан хүүхдийн концертоор үргэлжилнэ.

09-р сарын 24-ны өдөр Ю.Цэдэнбал даргын төрсөн нутаг Давст суманд баяр наадмын үйл ажиллагаа явагдана.

Одоогийн байдлаар Ю.Цэдэнбал даргын төрсөн газар болох “Цагаан бураа”-д босгох гэрэлт хөшөө, “Ю.Цэдэнбал 100 жил” медалион, зочид төлөөлөгчдөд зориулсан бэлэг дурсгалын зүйлүүд бэлэн болоод байна.

Мөн ойг угтаж “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг энэ сарын 22-ны өдөр “Нутгийн удирдлагын ордон”-д зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Энэхүү “Эрдэм шинжилгээний бага хурал”-д оролцох сонирхолтой иргэд материалаа 09-р сарын 15-ны дотор аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлэх боломжтой юм.

Ой зохион байгуулах комисс

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%