ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЖОНОН ХАНЧИН ГЭГЭЭНТНИЙГ ШИРЭЭНД ЗАЛАВ

2016-09-13

          Хэнтий аймагт 9 дүгээр сарын 11-ний билэгт сайн өдөр Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц, Халхын IX богд Жавзандамба нарын тодруулсан Жонангийн ёсны 14 их хамбын нэг Жонан Гончиг Бал Самуу ламын хойд дүрээр заларч “Жонан Ханчэн” хэмээн өргөмжлөгдсөн Цэрэндэжид овогтой Гантөмөр гэгээнийг ширээнд нь залж, Бат-Оршил буюу Даншиг өргөх ёслол боллоо.

          Мөн Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд, УИХ-ын гишүүн батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга нутгийн зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр болон урлаг соёлынхон хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.

         Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутгаас төрсөн хутагт хувилгаад тун цөөхөн байдаг бөгөөд хамгийн сүүлд 2007 онд Лувсанчойдаг /номын нэр/ тодорч олноо “Жонан Ханчэн” хэмээн алдаршжээ. Түүний өвөг эцэг Гатан овогтой Гомбо нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Балдан Брайвун хийдийн нэртэй лам бөгөөд өөрийн зээ хүүг 3 настайгаас нь бурхны номонд сургаж лам болох үйлс нь эхэлжээ.

        Гэгээн 2003 оноос хойш өнөөг хүртэл Энэтхэгийн Гоман дацанд бурхны ном үзэж байгаа бөгөөд Чойрын гүн ухааны таван ботийн дөрвийг нь судалж, Гаарамба Ог зиндаанд суралцаж байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%