Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. Ахмад настны баярыг
тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос
тэмдэглэж ирсэн бөгөөд жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр ахмадууддаа зориулж,
хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Баярын хүрээнд өнөөдөр ахмадууд маань Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг даргын зөвлөх Т.Нямсамбуу, АЗДТГ-ын
Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Амраа нар баяр хүргэж, Маршал Ю.Цэдэнбалын
100 жилийн ойн тэмдэг, аймгийн хүндэт тэмдэг, аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл,
Засаг даргын “Жуух бичиг”-ээр зарим ахмадуудыг шагнаж урамшууллаа.
Ахмад настнуудынхаа үнэт
сургаалийг нь цаг үргэлж дээдлэн байх нь үр хойч болсон бидний үүрэг билээ.
Аймгийн ИТХ-ын ажлын алба