ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Сумдын ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдлаа.

2016-11-08

2016  сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумдын ИТХ-ууд хуульд заасан хугацааны дагуу анхдугаар хуралдаанаа хийж эхлээд байна.

2016.11.04-нд  Зүүнговь, Хяргас, Зүүнхангай, Өмнөговь  сумууд, 2016.11.07-нд  Давст, Өндөрхангай, Тариалан сумууд, 2016.11.08-нд Завхан, Ховд, Малчин, Наранбулаг, Өлгий , Түргэн, Цагаанхайрхан сумууд анхдугаар хуралдаанаа хийсэн бол,  2016.11.09-нд  Бөхмөрөн сум анхдугаар хуралдаанаа хийхээр товлоод байна.

Одоогийн байдлаар  Баруунтуруун сумын ИТХ-ын даргаар К.Баяраа, Засаг даргаар С.Лхагвасүрэн, Сагил сумын ИТХ-ын даргаар Х.Сайнбаяр, Засаг даргаар Д.Дэлгэрхишиг, Тэс сумын ИТХ-ын даргаар О.Нэргүй, Засаг даргаар Ж.Нямбуян, Улаангом сумын ИТХ-ын даргаар Н.Ганцогт, Засаг даргаар Ц.Пүрэвжав, Тариалан сумын ИТХ-ын даргаар Н.Ариунзаяа, Засаг даргаар С.Төгсболд, Өндөрхангай сумын ИТХ-ын даргаар Н.Цэрэндорж, Засаг даргаар Ц.Сундуй,  Зүүнговь сумын ИТХ-ын даргаар Б.Өлзийтогтох, Засаг даргаар Д.Нэргүй, Өмнөговь сумын ИТХ-ын даргаар Ш.Цэрэнпил, Засаг даргаар Р.Төмөрчөдөр нар сонгогдоод байна.

Сумдын Засаг дарга нарыг Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг нь шалгагдаад ирсний дараагаар аймгийн Засаг дарга батламжлах бөгөөд Өмнөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр ганцаараа улиран сонгогдсон тул аймгийн Засаг даргаас батламжаа гардан аваад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%