ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Сэлэнгэ аймгийн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар туршлага судлав

2016-11-11

Сэлэнгэ аймгийн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар Дархан суманд зочлов. Тэд Дархан сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж “ Тэргүүн туршлага ” судлах зорилгоор иржээ. Сэлэнгэ аймаг 17 сум, 6 тосгонтой. Тус аймгийн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын 9 хүний бүрэлдхүүнтэй баг Дархан сумын ИТХ-ын аж байдалтай танилцлаа.

      Тус уулзалтаар “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”-ын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн “Тэргүүн туршлага”-ийн талаар харилцан ярилцав. Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулга , мэдээлэл хийсний дараагаар ярилцлага өрнөсөн юм.
     Шинээр сонгогдсон ИТХ-ын дарга Ж.Балжинням : “ Бүрэн эрхийн хугацаанд Төлөөлөгч нэг бүрийг иргэд сонгогчидтой ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллах , Багийн ИНХ-ын үйл ажиллагааг дэмжин идэвхжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, Иргэдийг соён гэгээрүүлэх талд анхаарч мэдээ мэдээллээр хангах ажилд анхаарч ажиллах болно ” гэдгийг онцлон хэлэв. Дашрамд дурьдахад : Дархан сумын ИТХ-аас өнгөрсөн хугацаанд 10 орчим аймгийн ИТХ-ын бүрэлдхүүн ирж туршлага судлах уулзалтыг хийсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4256
2939 / 69%
825 / 19%
244 / 6%
248 / 6%