Нэг. Нийтлэг үндэслэл
1. Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай" Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлд заасн аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулахад энэхүү журмыг мөрдөн
2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгоно.
3. Зөвлөл нь 7-15 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
4. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан мөн. Зөвлөл нь yлиpaлд 1-ээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчинтэйд тооцно.
5. Зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажилтан гарын үсэг зурна. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тогтоол, зөвлөмж гаргаж болно.
6. Зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж, банкинд харилцах данстай байна. Тус албан бичгийн хэвлэмэл хуудсанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдгийг хэрэглэнэ.
7. Зөвлөл нь нэрэмжит шагналтай байж болох ба түүний журмыг зөвлөлийн хуралдаанаар батална.
8 Зөвлөл нь эрхлэх асуудлын чиглэлээр орон тооны бус хороо, ажлын хэсэг, судалгааны баг байгууулж болно.
Хоёр. Зөвлөлийн бүрэн эрх
Зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, энэ чиглэлээр гарсан холбогдох хөтөлбөр, УИХ Засгийн газрын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах арга хэмжээ зохион байгуулах;
2. Аймаг, сумдын Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон нутгийн салбар зөвлөл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, уялдуулан зохицуулах;
3. Сумдын салбар зөвлөлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, тэдгээрт арга зүйн туслалцаа үзүүлэх, гүйцэтгэсэн ажлын тайланг гаргуулан авах, илтгэл, мэдээллийг сонсч хэлэлцэн үүрэг, чиглэл өгөх;
4. Төрийн захиргааны болон удирдах ажилтны семинар зөвлөгөөн болон эрх хэмжээнийхээ асуудлах аймаг, орон нутгийн чанартай хурал, зөвлөгөөн, сөминар зохион байгуулж, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль, бусад шийдвэрийн биелэлт, үр дүнг хэлэлцэн цаашид авах арга хэмжээг хамтран төлөвлөх;
5. Гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдалд хяналт шинжилгээ хийх, шалтгаан нөхцлийг судлан арилгах, таслан зогсоох арга хэмжээний чиглэлийг тогтоох;
6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг төлөвлөн баталж, түүнийг хуваарилалт зарцуулалтад нь хяналт тавих;
7. Зөвлөлийн хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомж хэрэгжилтийн явц, үр дүн, зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж аймаг, сумдын зохицуулах зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан. сэргийлэх талаар зохиосон ажил, Зөвлөл, түүний ажлын хэсгүүдээс хийсэн шалгалтын дүнг хэлэлцэн шийдвэр гаргах;
8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомж болон Зевлөлийн хуралдаан шийдвэрийн биелэлтийг нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж тэдгээрийн удирдах ажилтны илтгэл сонсголыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж чиглэл өгөх;
9. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуй нэгж байгууллагыг шагнаж урамшуулах.
10. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоохтой холбогдсон хойшлуулашгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад өгч, яаралтай нийтэлж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.
11. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах, сахилга зохион байгуулалтыг сайжруулах талаар иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан санал, хүсэлтийг судлан, түүний мөрөөр асуудал боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулах;
12. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, төрийн бус байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжин, тэднийг энэ ажилд өргөнөөр татан оролцуулах, туслалцаа үзүүлэх;
13. Зөвлөл нь үйл ажиллагаагаа Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хагас жил тутам тайлагнаж байна.
Гурав. Зөвлөлийн гишүүний бүрэн эрх
Зөвлөлийн гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
1. Зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх санал оруулах
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн биелэлтийг нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцах
3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөлийн ажлыг шалган туслах
Зөвлөлийн даргын бүрэн эрх Дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ
1. Зөвлөлийг тэргүүлж, төлөөлөх
2. Зөвлөлийн хуралдааныг товлож, хэлэлцэх асуудлыг тодорхойлох
3. Зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих
4. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчидлан сэргийлэх асуудлаар холбогдох төрийн болон төрийн бус
байгууллага, ААНэгжийн удирдлагатай зөвлөлдөх уулзалт зохион байгуулах
Зөвлөлийн нарийн бичгийн даргын эрх, үүрэг
Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Зөвлөлийн ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах
2. Зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангаж, түүний шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах,
3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох хууль тоггоомжийн дагуу Зөвлөлийн хүрээнд шуурхай зохицуулж байх,
4. Сумдын салбар зөвлөлийг байнгын удирдлагаар хангаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх,
5. Зөвлөлийн дарга, орлогч даргаас өгсөн үүрэг, хариуцуулсан ажлыг хэрэгжүүлэх,
Тав. Зөвлөлийн ажлын албаны ажилтны эрх, үүрэг
а/ Зохицуулах зөвлөлийн дотоод ажлыг шаардлагын түвшинд хүргэж ажиллах, мэдээ тайлан гаргаж зохих газарт нь хүргэх
б/ Сумдын ГХУСАЗЗөвлөлийн дотоод ажлын талаар аргачлал арга зүйн туслалцаа үзүүлэх
в/ Зөвлөлийн дотоод бичиг хэргийг хөтлөх
г/ Зөвлөлийн ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг чиглүүлэх, энэ чиглэлээр шаардлага тавих.
Зургаа. Зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох
- Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, тэдний үйл ажиллагаагаа тогтмол үр дүнтэй явуулах, гуйцэтгэж буй үүрэг хариуцлагыг сайжруулах зорилгоор ажлын доорх үр дүнг харгалзан урамшуулал олгоно.
- Хариуцсан ажлын хэсгийн болон жил улирлын төлөвлөгөөт ажлыг зохицуулан зохион байгуулсан байдал
- Сумдын зөвлөлийн ажилд мэргэжил арга зүйн туслалцаагаар хангаж ажилласан, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байдал
- Хэлэлцэх асуудлаар тодорхой санал дүгнэлт гаргасан эсэх, шийдвэр боловсруулахад оролцсон байдал
- Хяналт шалгалтад оролцсон байдал
- Зөвлөлийн хуралдаанд оролцсон байдал /ирц бүртгэлийг харгалзан/
2. Гишүүдэд олгох урамшууллын хэмжээг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн тогтооно.
Долоо. Сумдын ажлыг дүгнэж урамшуулал олгох
1. Сумын Зохицуулах зөвлөлийн ажлын үр нөлөөг дээшлүүлэх, тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор дараах үзүүлэлтүүдээр ажлыг дүгнэн урамшуулал олгоно. Үүнд:
- Зөвлөл хэдэн удаа хуралдаж хэчнээн асуудал шийдвэрлэсэн,
- Тайлан ирүүлэлт,
- Хугацаатай үүрэг даалгаврын биелэлт
- Хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлт
2. Урамшууллын хэмжээг Зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн тогтооно.
Зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт
1. Орон нутгийн салбар зөвлөлөөс холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хөрөнгийн зохих хэсэг, төсвөөс баталж өгсөн хөрөнгө, бусад хандив, төслийн хөрөнгөөс бүрдэнэ. Салбар зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг тухайн ИТХ, ЗДТГ-ийн төсөвт жил бүр тусган санхүүжүүлнэ.
2. Зөвлөлийн тухайн онд зарцуулах хөрөнгийн хуваарийг Зөвлелийн хуралдаанаар хэлэлцэн батална.
Өвөрхангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нэрэмжит шагналын журмаас
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү журмын зорилго нь Нийгмийн дэг журам хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гаргасан, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход онцгой үүрэг гүйцэтгэсэн иргэн, албан тушаалтан, байгууллага, сумдыг шагнаж урамшуулахад оршино.
2. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нэрэмжит шагнал дараах төрлүүдтэй байна. Үүнд:
ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ
Энэхүү шагналаар Нийгмийн хэв журам хамгаалах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож амжилт гаргасан иргэн, байгууллага, албан тушаалтан, сумын ГХУСАЗЗөвлөлийг урамшуулан шагнана.
Зохицуулах зөвлөлийн ӨРГӨМЖЛӨЛ-д дагалдуулж сумын ГХУСАЗЗөвлөлд 150.000, байгууллага 100.000, албан тушаалтанд 80.000, иргэнд 50.000 төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
ТАЛАРХЛЫН БИЧИГ
Энэхүү шагналаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой хувь нэмэр оруулсан иргэн албан тушаалтныг урамшуулан шагнана.
ТАЛАРХЛЫН БИЧИГ-ийг 20.000 төгрөгийн мөнгөн шагнал дагалдана. ТАЛАРХЛЫН БИЧИГ-ээр тухайн жилд 10 хүртэл хүнийг урамшуулан шагнана.
3. Дээрх 2 шагналаар шагнах асуудлыг аймгийн ГХУСАЗЗөвлөлийн хуралдаанаар хэлэлц шийдвэрлэнэ.