ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"МОНГОЛ УЛС ДАХЬ ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" ТӨСЛИЙН СУРГАЛТЫН СҮҮЛЧИЙН ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

2016-11-24

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалтын сүүлчийн ээлжийн сургалт өнөөдрөөс эхэллээ.

Сургалтын зорилго:  "Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх" зорилгын хүрээнд аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргах, хяналт үнэлгээ, судалгаа хийх ур чадвар эзэмшүүлэхэд оршиж байгаа юмаа.

3-р ээлжийн сургалтанд Бөхмөрөн, Ховд, Цагаанхайрхан, Тариалан, Улаангом, Давст, Сагил сумдын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд сургалтыг үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Д.Энхцэцэг, Н.Энхжаргал болон Завхан аймгийн сургагч багш С.Нарантуяа, Баян-Өлгий аймгийн сургагч багш Б.Элдос нар удирдан чиглүүлж байна.

Сургалт Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн орчин, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Иргэдийн оролцоо, Байгаль орчин, ногоон хөгжил, Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн орчин, Төсвийн төсөл, орон нутгийн хөрөнгө оруулалтын төсөвлөлт, ОНХС, ИТХ-ын Хуралдаан зохион байгуулах, хурлын дэг зэрэг сэдвүүдийн хүрээнд явуулж байна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%