ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд найрамдах засаглалд шилжиж үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн болон улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан билээ. Ийнхүү тэмдэглэлт өдрийг угтаж Улаангом сумын ЕБС-ын сурагчид "Иргэний андгай өргөх ёслол"-д оролцож иргэний үнэмлэхээ ёслол төгөлдөр гардан авлаа.