ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн Улаан Загалмайн хороо

2016-12-07

     Улаан Загалмайн Хороо Өвөрхангай аймагт  1958 онд эрүүл мэндийн газрын дэргэд байгуулагдсан.  1990 он хүртэл Эрүүл мэндийн яамны харъяанд эрүүл мэндийг дэмжигч олон нийтийн байгуулгаар ажиллаж, эрүүл мэндийн байгуулллагын сургалт, сурталчилгааны ажлыг хариуцан иргэний хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа гүйцэтгэж байв. 
Улсын Их Хурлаас Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шинэчлэн баталсан бөгөөд энэ хуулийн дагуу Монголын улаан загалмай нийгэмлэгийн статусыг Үүндэсний хүмүүнлэгийн байгууллага болгон өөрчилж, хүмүүнлэгийн чиглэлээр төрд нэмэлт хүч болж, туслах үүрэгтэй ажиллахаар хүуульчилсан. 
      Улаан Загалмайн хороо нь орон тооны 5 ажилтантайгаар байнгын үйл ажиллагаа явуулж орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан ЭНЭРЭНГҮЙ, ШУДАРГА, ТӨВИЙГ САХИХ, БИЕ ДААХ, САЙН ДУРЫН, НЭГДМЭЛ, ТҮГЭЭМЭЛ гэсэн үндсэн 7 зарчмыг баримтлан хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн  ажиллаж байна. 
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр

Үйл ажиллагаа: Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр нь нийгэм, олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг нийгэмлэгийн бусад хөтөлбөрүүд, төслүүдийн техник арга зүйн болон санхүүгийн хувьд дэмжигч олон улсын байгууллагууд , үндэсний нийгэмлэгүүдийн дэмжлэг, дотоодын төрийн болон төрийн бус холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаан дээр үндэслэн явуулдаг.
Хөтөлбөрийн чиглэлүүд:
Дараахь  үндсэн чиглэлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Үүнд:
- Анхны тусламжийн сургалт. Анхны тусламжийн нөхөрлөлүүд байгуулж, олон нийтэд анхны тусламжийн мэдлэг ойлголт олгох хэрэгцээг сурталчлах;

- Цусны донорын чиглэлээр.  Цусны донорын сургалт,  сурталчилгааг явуулах үүргийг Монгол Улсын донорын тухай хуулиар хүлээсэн тул донорын цусны хэрэгцээ,ач холбогдлын талаар нийгэм,  олон нийтэд сурталчлан таниулах, шинээр цусны донорын эгнээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах;

- Халдварт бус өвчлөл. Зонхилон тохиолдох халдварын бус өвчлөл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар болон эрсдэлт хүчин зүйлсийн талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл өгөх,сурталчлан таниулахад  бусад эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх;

- Амьсгалын замын цочмог өвчлөл болон бусад гоц халдварт өвчнүүдийн цар тахал дэгдэлтийн үед ЭМСЯ болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэн тэргүүлэх байр суурьтай ажиллах;

- Зам тээврийн болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх. Хүн амын дунд нас баралт, эндэгдлийн тоогоор  чимээгүй гамшгийн хэмжээнд тооцогддог зам тээврийн ослыг бууруулахад нийгэм,  олон нийтэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Замын цагдаагийн газар болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах;
- Ус эрүүл ахуйн чиглэлээр. Усны эрүүл ахуй , усаар дамжих халдвар , зөв хэрэглээ , ариун цэврийн байгууламжийн талаар ажиллах ;

- БЗДХ/ХДХВ/ДОХ , сүрьеэ өвчинтэй тэмцэх чиглэлээр урьдчилан сэргийлэх талаар болон эрсдэлт хүчин зүйлсийн талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл өгөх,сурталчлан таниулахад  бусад эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх;

Гамшгийн менежментийн хөтөлбөр

Үйл ажиллагаа:
Иргэдийн амь нас, амьжиргааг аливаа гамшиг, ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нөхөн сэргээх үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд хүмүүнлэгийн хамтын ажиллагааг  хөгжүүлэхэд чиглэнэ.
Хөтөлбөрийн чиглэл:

• Гамшгийн бэлэн байдал
Сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд зориулж мэдээлэл, сурталчилгааны материал бэлтгэн хэвлүүлэх, түгээх, гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэнүүдээс бүрдсэн багийг байгуулж, сургаж дадлагажуулах, уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй дасан зохицох талаар мэдлэг олгох;

• Гамшгийн хариу арга хэмжээ
Гамшиг, осол гарсан газарт үнэлгээ хийж, нэрвэгдсэн хүмүүст яаралтай үеийн тусламж, үйлчилгээ үзүүлэх;

• Гамшгийн нөхөн сэргээлт
Нөхөн сэргээх тусламжийн үйлчилгээ зохион байгуулах, Хүмүүнлэг үйлсэд ард иргэдийг татан оролцуулах, эмзэг бүлгийн иргэдийг амьдрах ухааны сургалтанд хамруулах;

Нийгмийн халамжийн хөтөлбөр
 
Зорилго: ИРГЭДИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭНД НИЙГЭМ-СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ НЬ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ.
 
1. Эмзэг байдлыг бууруулахад олон нийтийн оролцоог  нэмэгдүүлэх
2. Эмзэг бүлгийнхэнд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх
3. Төр, захиргааны төв, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах
 
БИДНИЙ үйл ажиллагааны үндсэн чиглэл
- Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх
- Гэрийн ойр зуурын ажилд нь туслах /түлээ нүүрс хагалах, ус авч өгөх, юм угаах, сонин уншиж өгөх/
- Зорилтот бүлгийн хүмүүсийг өрхийн эмчийн үзлэгт хамруулах
- Зорилтот бүлгийн хэвтрийн өвчтнийг асран сувилах
- Мэргэшүүлэх сургалтанд хамруулах, улирлын чанартай ажилд зуучлах
- Хүнс, хувцас, ариун цэврийн хэрэглэл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд   тусгай хэрэгслийн туслалцаа үзүүлэх
- Сайн дурын идэвхтнээр дамжуулан Төрийн халамжийн үйлчилгээнд хамруулах, зуучлах
- Халамж өргөөгөөр зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%