1. Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр
- Шинээр 50 идэвхтэн байнгын донор элсүүллээ
- Дэлхийн цусны донорын өдрийг “Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе” уриан дор аймгийн ЭМГазар, БОЭТ, Цусны салбар банктай хамтран тэмдэгллээ
- 10 гаруй аж ахуйн нэгжүүдэд цусны донорын эгнээг өргөжүүлэх сургалт зохион байгууллаа
- Арвайхээр сумын 3-р багийн 236 иргэдэд ус эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгууллаа.
- Улаан Загалмайн хорооны урилгаар БНСУлсын “Нээлттэй эмч нарын нийгэмлэг”-ийн 80 эмч, сувилагч нар эмнэлгийн багаж хэрэгсэл, эмийн сангийн хамт ирж нийт 1500 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчигээ үзүүлэхийн зэрэгцээ эмийг үнэгүй олгож ард иргэдийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
2. Гамшгийн менежментийн хөтөлбөр
- 2015 оны 2,3-р сард Арвайхээр, Баянгол сумдад олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах сургалтыг нутаг дэвсгэр дээр түүхэн цаг тоолол, улиралын хуанли, хүнсний хуанли гаргуулж, бүлгийн ярилцлага, хэлэлцүүлэг явуулах зарчмаар зохион байгуулж 2016 онд Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3-р багт 22 сая төгрөгийн зөөврийн усан сан, Баянгол суманд 8 сая төгрөгийн гал унтраах усан хөөрөг, галын багаж хэрэгсэл өгсөн.
- 2016 оны 5 сард Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн үеийн яаралтай тусламжийг хаваржилт хүнд байсан Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Бүрд, Богд, Гучин-Ус, Өлзийт, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Сант, Тарагт, Хужирт, Хархорин, Уянга нийт 13 сумын 100 өрхөд 9 сая төгрөгийн хүнс, 6.4 сая төгрөг, 2016 оны 6,7 сард 19 сумын 200 өрхөд 38.4 сая төгрөгийн тусламжийг ХААН банкаар дамжуулан олгосон.
- ОУУЗ/УХСНХ-ны санхүүжилт, МУЗН-ийн дэмжлэгтэйгээр зах зээлийн түргэвчилсэн судалгаа хийх 6 сургагч багш бэлтгэгдэж Арвайхээр, Нарийнтээл, Тарагт сумын амьжиргааны түвшин доогуур 3 малчны бүлгийн - 34 малчин өрхийг “Төмс, хүнсний ногооны технологи, хүлэмж, зоорь эрхлэх арга зүй, хүнсний ногоо даршлах арга технологи”, “Талх нарийн боовны технологи”, “Ноосны анхан шатны боловсруулалт, ангилан ялгалт, эсгийн уралал”-ийн чадавхижуулах сургалтанд хамруулж бүлэг тус бүрт 4.4 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч өгөхөөр болоод байна.
3. Халамжийн хөтөлбөр
1. Английн Улаан Загалмайн санхүүжилтээр МУЗН-ийн дэмжлэгтэйгээр Арвайхээр суманд “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн иргэдэд” хүргэх нь төслийг 2016 оны 1 сараас эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 100 сайн дурын идэвхтэн бэлтгэж 11 багаас нэн эмзэг бүлгийн өрхө толгойлсон эцэг/эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, харж хандах хүнгүй өндөр настан 300 өрхийг сонгон авч тэдний өдөр тутмын амьдралд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ
- Давхардсан тоогоор 950 өрхөд 15.8 сая төгрөгийн хүнсний тусламж
- 45 өрхөд 11 сая төгрөгийн гэрийн эсгий дулаалга
- 5 өрхөд тус бүр нь 2.2 сая төгрөгийн нийт 11 сая төгрөгийн иж бүрэн давхаргатай гэр
- 60 өрхөд 1.3 сая төгрөгийн усны сав
- Давхардсан тоогоор 350 өрхөд 8.9 сая төгрөгийн түлшний тусламжийг тус тус үзүүлээд байна.
100 сайн дурын тус бүр 3 эмзэг бүлгийн өрөхөд сар бүр 2-оос доошгүй удаа зочилж нийгэм сэтгэл зүйн дэмжлэг, төрийн үйлчилгээнд хамрагдахад нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ганц бие өндөр настан, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг/эх, нэн ядуу иргэдэд түлээг нь хагалах, усыг нь авч өгөх, гэр орныг нь цэвэрлэх үйлчилгээ үзүүлж нийт 3650 цагийг зарцуулсан байна.
4. Хүүхэд залуучуудын хөтөлбөр
- Японы хүүхдийг ивээх сангаас 2016 онд зохион байгуулсан зуданд нэрвэгдсэн малчдын хүүхдүүдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургагч багш бэлтгэх сургалтанд УЗХ-ны арга зүйч Ц. Төмөр-Очир хамрагдаж Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 30 сурагчийг сургагч багшаар бэлтгэлээ
- 2016 оны 10 сард Японы хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “Сургуулийн орчинд гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаа” сэдэвт сургалтанд арга зүйч Ц. Төмөр-Очир оролцож Хужирт сумын ЕБС-ын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахад арга зүйн туслалцаа үзүүллээ.
- Залуучуудын хандлагыг өөрчлөх олон улсын сургагч багшаар ЕБ-ын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б. Оюунбилэг бэлтгэгдэж нийт 250 сурагчид сургалт явууллаа
- Олон улсын Найрамдал төвд МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөнөөс зохион байгуулсан Үндэсний зуслан цугларалтанд Баянгол сумын ЕБС-ын өсвөрийн улаан загалмайн удирдагч багш Б. Бямбасүрэн Арвайхээр, Баянгол, Төгрөг сумын 10 сурагчийн хамт оролцлоо.
- МУЗН-ээс зарласан "Найрсаг дэлхий" гар зургийн уралдаанд Өвөрхангай аймгийн ЕБ-ын 2 дугаар сургуулийн 7Б ангийн сурагч Б. Дашням "Ирээдүйн замнал" сэдэвт зургаараа "Гутгаар байр" эзэлж Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн "Нигүүлсэл" алтан медалиар шагнагдлаа.