ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрөөс 240.000 боллоо

2017-01-02

Шинэ оны эхний өдөр иргэдэд дуулгах таатай мэдээллийн нэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрөөс нэмэгдсэн явдал байв. Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрийн дагуу өнөөдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 болж байна.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгон нэмэгдүүлж байсан бол төгрөгийн ханш унасантай холбогдуулан цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооноос жил бүр шаардсаар ирсэн нь өнөөдрөөс ийнхүү биелэлээ олж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%