Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хороонд хэрэгжиж байгаа “Нийгмийн
халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийнхэнд хүргэх” төслийн хүрээнд
эрсдэлтэй бүлгийн 3 айлд 4 ханатай иж бүрэн гэр, 4,5 ханатын дээвэр,
туурга дулаалгыг Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүн
аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж болон тус хорооны ажилтнууд гардуулан
өглөө. Уг төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжиж байгаа бөгөөд
одоогийн байдлаар 8 гэрийг эмзэг бүлгийн өрхүүдэд өгөөд байна.