ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН САЙН МАЛЧИД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

2017-02-25

Жил бүрийн сар шинийн босгон дээр аймгийн сайн малчны болзлын шалгуур үзүүлэлтийг хангаж, иргэний үндсэн болон журамт үүргээ биелүүлж, мал сүргээ өсгөх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн үйлс бүтээсэн малчдаа тодруулан “Аймгийн сайн малчин”-аар шалгаруулдаг уламжлалтай билээ.

XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал Тахиа жил “Аймгийн сайн малчин”, “Аймгийн алдарт уяач”-цолоор шагнагдсан малчдад аймаг, орон нутгийн удирдлагууд цол, тэмдэг, батламжийг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өгч байна.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-ерөөлт нар Сагил сумын Баянзүрх багийн малчин С.Баянмөнх, Өндөрмод багийн малчин Л.Сандаг, Боршоо багийн малчин Б.Дамбадорж нарын гэр бүлд “Аймгийн сайн малчны” тэмдэг, батламжийг гардуулан өгч баяр хүргэлээ.

Мөн 90 болон түүнээс дээш настай ахмад буурлууддаа аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргын зүгээс хүндэтгэл үзүүлдэг бөгөөд энэ үеэр Сагил сумын өндөр настан 95 настай  Отгон, 92 настай Д.Рагчаа нарт хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%