ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Увс аймагт

2017-03-14

ЕБС-ын сургалтын чанар хийгээд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, сурлагыг нь сайжруулахад зөвхөн багшийн ур чадвар, санаачлага чухал бус эцэг эхчүүд хүүхэддээ хэр их цаг зарцуулдгаас хүүхдийн сурлагын амжилт нөлөөлдөгийг судалгаагаар баталсан байдаг.

Дэлхийн банкны санхүүжилтээр 2014-2018 оныг хүртэл 4 жилийн хугацаанд Глоб интернэшнл ТББ-аас улсын хэмжээнд 8 аймгийн 20 суманд “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд уг төсөл Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын 10 сургуульд хэрэгжсэн бол 2017 онд Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад хэрэгжих юм.

Уг төсөл манай аймгийн Ахлах 3-р сургууль, Зүүнговь, Тэс сумын ахлах сургуулиудыг түшиглэн хэрэгжихээр болсон ба оролцогч талуудын нэгдсэн уулзалтыг ЗДТГ-т зохион байгуулж Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон БСУГ, “Сайн тус төв” ТББ, Глоб интернэшнл ТББ-ын төлөөллүүд оролцлоо. Төслийн багийнхан ахлах 3-р сургуулийн эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулан, ярилцлага өрнүүллээ.

Нийт 200 гаруй эцэг эхчүүд оролцож багш, эцэг эхийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо илэрхийллээ. Боловсролын салбарт эцэг эхийн оролцоо, сургууль, багш нартай хамтран ажиллах байдал сул байгаа нь тухайн аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй гол асуудал болохыг иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагууд тодорхойлж байна.

Хүүхдийн суралцах үйл явцын чанар дордсон, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо байхгүй, багш нартай хамтран ажиллах идэвх сул байгаа зэрэг дутагдлыг арилгахын тулд шинэ аргачлал буюу “Сайн сургуулийг дэмжих аргачлал”-аар сургуулийн нөхцөл байдлыг тодорхойлох, суралцагчдын өөрийн удирдлагын байгууллагыг чадавхжуулах, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, эцэг эхийн идэвхгүй чиг хандлагыг өөрчлөх, эцэг эхчүүдэд зориулсан багц бэлтгэх чиглэлээр ажлууд хийгдэх юм.. Ингэснээр хүүхдийн сурлагын амжилт дээшилж, өөртөө итгэлтэй, сайн хүн болж төлөвшөөд зогсохгүй нийгэмд хувь нэмрээ оруулах хариуцлагатай иргэн болох эхлэлийг ЕБС-д суралцах хугацаандаа олж авах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%