Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойд
зориулсан цогцолбор 11 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдаж амжилттай
оролцож шагналт байранд шалгарсан баг тамирчдад шагнал гардуулах ёслолын арга
хэмжээ Маршал Ю.Цэдэнбалын талбайд боллоо.
Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг даргын орлогч
Ц.Батболд нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн бол ХЦ-ийн 0245-р анги,
0311-р анги, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид үзүүлэх
тоглолтоо толилуулж ёслолын жагсаал хийлээ.
Тэмцээний нийлбэр дүнгээр ХЦ-ийн 0311-р анги тэргүүн байр
эзэлж цомын эзэд болсон бол 2-р байранд Онцгой байдлын газар, 3-р байранд
Цагдаагийн газрын баг тамирчид шалгарсан байна.