2017.03.17-18-ны өдрүүдэд сумын ИТХ-ын хурлаас 21 төлөөлөгч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Батжаргал нар хамтран спортын арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд хурлын төлөөлөгчид хамрагдан сонгогдсон тойргийнхоо иргэдийг спортын арга хэмжээнд өргөн хамруулж баг бүрдүүлэн ирж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох зэрэг олон давуу талуудтай байлаа. 17-ны өдөр гар бөмбөгийн эрэгтэй 8 баг, эмэгтэй-10 баг оролцсон тэмцээн болж, 18-ны өдөр цэцэрлэгийн хүүхдийн барилдаан, өсвөрийн хүүхдүүдийн барилдаан, насанд хүрэгчдийн бөхийн барилдаан болов. Мөн баг тус бүрээс 5 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсон шатар, даам, ширээний теннис, дардас, бадминтон зэрэг 5 төрлийн тэмцээн болж ЗДТГ-ын баг тамирчид тэргүүн байр эзлэн шилжин явах цомыг авлаа. Уг арга хэмжээний шагналын санг аймгийн хурлын төлөөлөгч М.Батжаргал, сумын хурлын төлөөлөгчид ивээн тэтгэн явуулж жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтлоо.