ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан боллоо

2017-03-22

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сумын хуралдааны танхимд болов.
Хуралдаанд ирвэл зохих 31 Төлөөлөгчөөс 30 төлөөлөгч ирж, 96.7 хувийн ирцтэйгээр хуралдсан байна.









Анхдугаар хуралдаанаар :
1. Дархан сумын ИТХ-ыг сонгох 7 дахь удаагийн сонгуулийн дүн, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2.Зохион байгуулалтын асуудал
- Дархан сумын ИТХ-ын даргыг сонгож батлах тухай
- Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай
- Дархан сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай  асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
-



Хуралдаанаас Дархан сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн дүнгээр Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 31 Төлөөлөгчийн  бүрэн эрхийг зөвшөөрч, баталгаажуулав. Төлөөлөгчдөд энгэрийг тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өглөө.




Дархан сумын ИТХ-ын даргад Ж.Балжиннямын нэрийг дэвшүүлж,хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Дархан сумын ИТХ-ын даргаар сонгогдлоо.


Анхдугаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Дархан сумын Засаг даргад Б.Азжаргалын нэрийг дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд 10 Төлөөлөгч нэр дэвшиж, олонхийн саналаар :


Хурлын дарга    Жамъянсүрэнгийн Балжинням
Тэргүүлэгчид :  Намсрайн  Болор-Эрдэнэ
                        Биньеэгийн Лхагвасүрэн
                        Дарьсүрэнгийн Жамбалдорж
                        Равдандоржийн  Урангуа
                        Тэгшжавын Чимгээ
                        Зоригтын Эрдэнэбат   нар  тус тус сонгогдлоо.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%