ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хотын бүтээн байгуулалтын арчлалт хамгаалалтын явцад хяналт шалгалт хийв

2017-03-22

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид Дархан хотын өнгө үзэмжийг сайжруулж нэгэнт тохижуулж бүтээн байгуулсан нийтийн эзэмшлийн байгууламжуудыг хайрлан хамгаалахыг сумын нийт иргэдэд уриаллаа.
Тус аймаг дахь Худалдаа Хөгжлийн банкны Дархан салбар нь 25 жилийнхээ ойгоогоор “Нийгмийн хариуцлага”-ыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн нийтийн тээвэр болон хотын өнгө үзэмжид хувь нэмэр оруулахын тулд автобусны 10 буудлыг байгуулж 2015 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулжээ. Сандал сүүдрэвч, шөнийн гэрэлтүүлэг бүхий нэг буудлыг 2.7 сая төгрөг буюу нийт 27 сая төгрөг зарцуулсан байна. Нийт 10 байршилд автобусны буудлыг шөнийн гэрэлтүүлгийн хамт шийдвэрлэж ашиглалтад оруулсан хэдий ч одоо бүтэн юмгүй болжээ.


 










Уг уриалгад “Төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хотын үзэмжид өнгө нэмсэн бүтээн байгуулалтууд ухамсаргүй хэн нэгний үйлдлээс сүйтгэгдэн үгүй болж байна. Иймээс энэ хотын иргэн бүр хотдоо хайртай, хотынхоо төлөө цохилох зүрх сэтгэлтэй оюунлаг Дарханчууд болцгооё” гээд цаашид иргэн бүр хотын бүтээн байгуулалтыг хайрлан хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулахыг уриаллаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%