ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОХУ-ын Тува улсын Парламент ба Увс аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй орос хэлний “Я люблю русский язык” уралдаан өнөөдөр эхэллээ

2017-03-23

ОХУ-ын Тува улсын Парламент ба Увс аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааны хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг орос хэлний “Я люблю русский язык” уралдаан энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан ОХУ-ын Тува улсын Дээд Хурлын /Парламентын/ төлөөлөгчид Улаангом хотноо ажиллаж байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Тува улсын Дээд хурлын /Парламент/ орлогч дарга, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Самойленко Ирина Петровна, Тува улсын Дээд хурлын нийгмийн бодлогын байнгын хорооны орлогч дарга Монгуш Ульяна Байыр-ооловна, Тува Улсын  Боловсрол, шинжлэх ухааны сайдын орлогч, орос хэлний улсын байцаагч Хардиков Елена Виктаровна, Тува улсын Дээд хурлын нийгмийн бодлогын байнгын хорооны зөвлөх Грачева Ольга Витальевна, Тува улсын Дээд хурлын орлогч даргын туслах Куулар Аржаан Геннадьевич болон бусад хүмүүс ирсэн байна.

Төлөөлөгчдийг өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний хөгжил, нийгмийн асуудлын хорооны дарга Т.Амарзаяа болон хорооны гишүүн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Баатарсан, Д.Доржготов, С.Бямбабаатар, Б.Анхбаяр, Б.Алтанчулуун, Я.Алтангэрэл, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн  дарга Х.Дашзэвэг нар хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%