ОХУ-ын Тува улсын Парламент ба Увс аймгийн ИТХ-ын хамтын
ажиллагааны хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон
зохион байгуулагддаг орос хэлний “Я люблю
русский язык” уралдаан энэ өдрүүдэд зохион байгуулагдаж
байгаатай холбогдуулан ОХУ-ын Тува улсын
Дээд Хурлын /Парламентын/ төлөөлөгчид Улаангом хотноо ажиллаж байна.
Төлөөлөгчдийг өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Хүний
хөгжил, нийгмийн асуудлын хорооны дарга Т.Амарзаяа болон хорооны гишүүн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Баатарсан, Д.Доржготов, С.Бямбабаатар, Б.Анхбаяр,
Б.Алтанчулуун, Я.Алтангэрэл, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга Х.Дашзэвэг
нар хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ.
Аймгийн ИТХ-ын ажлын алба