Монгол Улсын Ерөнхийлөгчийн
сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн Ерөнхий хорооноос байнгын бус
ажиллагаатай сонгуулийн хороонд ажиллах ажилтнуудын сургалтыг хөдөө орон нутгуудад зохион байгуулж байгаа бөгөөд Увс аймагт СЕХ-ны
мэдээлэл сурталчилгаа, арга зүйн хэлтсийн мэргэжилтэн Т.Гүенбаатар, Ө.Одсүрэн 03-р сарын 24-ний өдөр сургалтыг зохион байгууллаа.
Уг
сургалтанд 17 сумын 80 гаруй төрийн захиргааны болон
үйлчилгээний албан хаагчид хамрагдлаа.