ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

2017-02-24

Аймгийн ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/06 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/96 тоот захирамжийн дагуу Улаангом сумын 3-р багийн нутагт 5-н байршилд тус бүр 800м2-аар бүгд 4000м2 газарт нийтийн орон сууцны зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төсөл сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй этгээд нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: 1. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх

2. Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавхи нөөцтэй байх

3. Төсөл нь зарласан нөхцөл, шаардлага, стандартыг хангасан байх

4. Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх.

5. Барилгын тухай хуулийн 20-р зүйл, Барилга, хот байгуулалтын яамны 2013 оны 89 дугаар тушаалаар батлагдсан “ Хот байгуулалтын баримт бичиг барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам” –ын 2.1.1, 2.1.1*, 2.1.2, 2.2.1, 2.2.2-д заасан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байх.

1. Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар: Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улаангом сумын 7-р баг , Утас: 70453122, 70454089

2. Төслийг ирүүлэх хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8:00 цагаас 25-ны өдрийн 17:00 цагийн хооронд ирүүлэх

3. Газар ашиглалтын зориулалт: Нийтийн орон сууц

4. Газрын талбайн хэмжээ: Нэг орон сууцны барилгад эзэмшүүлэх газар нь 800м2,

5. Газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа: 15-н жил

6. Газрын байршил, хилийн заагийг харуулсан зураг:

7. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөлийн талаарх ерөнхий мэдээлэл:

а/ Холбоо мэдээлэл:

- Төлөвлөж буй 5-н барилгад нийт 355м сувагчлал хийж шилэн кабель татах бөгөөд нэг барилгын гадна холбооны 75м урт шугам угсралтын ажил хийгдэнэ.

- 100мм-ийн PVC хоолой 2 хос

- Худаг /140х120х140см/ хэмжээтэй 8 ширхэг

б/ Ариутгах татуургын гадна шугам сүлжээ:

- Төлөвлөж буй 5-н барилгад нийт 300м бохир усны шугамын ажил хийгдэх бөгөөд нэг барилгад гадна бохир усны 60м урт шугам сүлжээний ажил хийгдэнэ.

- Нийт 10ш бохир усны худаг

в/ Цахилгаан хангамж:

- Төлөвлөж буй 5-н барилгад 0,4кВ-н 750м цахилгааны шугам татах бөгөөд нэг барилгын гадна шугамын урт 150м.

- /ААБ маркын ф70мм2 кабель/

г/ Дулаан, цэвэр усан хангамж:

- Төлөвлөж буй 5-н барилгад нийт 200м дулаан, цэвэр усан хангамжийн шугам татах бөгөөд нэг барилга 40м шугам татна.

8. Барилгын ажил эхлэх, дуусах хугацаа: 2017 оны 5 сарын 10-аас эхлэж 2017 оны 12 дугаар сарын 10-нд дуусах.

9. Барилга байгууламжийн архитектур, төлөвлөлтийн шаардлага:

Орон сууцны нэг барилга нь 5-н давхар 21х19 метр харьцаатай зоорийн давхар бүхий барилга байна. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу барилгажих талбайн 50% нь ногоон байгууламж, сүүдрэвч, 50% нь авто зогсоол, явган хүний зам талбайтай байхаар төлөвлөх. Зам талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан норм дүрмийн дагуу төлөвлөх. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 243м2 талбай бүхий нийтийн хүүхдийн тоглоомын талбайг 5-н байршилд барилга барихаар шалгарсан аж ахуйн нэгжүүд хамтран барьж байгуулна. Мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 4м өргөнтэй 204,6 мерт урттай бетон замыг 5-н барилгыг барихаар шалгарсан аж ахуйн нэгжүүд зургаар зааглаж өгсөн хэсгийн 50 м зам, зогсоолыг гүйцэтгэнэ.

10. Барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, тохижилтонд тавих шаардлага:

Төсөл сонгон шалгаруулалтын бичиг баримтанд дараахь зургийг батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгын норм дүрмийн дагуу боловсруулж ирүүлсэн байна. Үүнд:

- Барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг

- Барилга байгууламжийн зайн хэмжээний зураг

- Зам талбай тохижилтын зураг

- Барилгын фасад, харагдах байдлын зураг /Барилгын гадна өнгөлгөөнд орчны барилгатай уялдуулан өнгө сонгох/

11. Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараахь шаардлагыг ханган төлөвлөж ирүүлсэн нь давуу тал болно. Үүнд:

- Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ядуу дунд орлоготой орон байраар хангах зорилгоор барилгын нийт талбайн 2 хүртэлх хувийг зарж борлуулахгүйгээр түрээслүүлэх.

- 1 дүгээр байршилд баригдахаар төлөвлөгдсөн орон сууцны барилгын 1 давхрыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар төлөвлөх.

Төсөл сонгон шалгаруулалтын талаар тодруулах, нэмэлт мэдээллийг

Увс аймгийн ГХБХБГ-ын 70453122 утсаар холбогдож авна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%