МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн
агентлагийн хамтран хэрэгжүүлж буй "Иргэдийн оролцоо" төслөөс
"Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж" сэдэвт сургалтыг Увс аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, төрийн албан хаагчдыг хамруулан
АЗДТГ-аас зохион байгуулж байна.
Уг сургалтын зорилго нь Төрийн үйлчилгээний чанар,
хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, сэтгэлгээ,
удирдах ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд эрхзүйн мэдлэг олгох зорилготой юм
байна.