ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Фото мэдээ


нийт 65

БҮХ НИЙТИЙН ӨГЛӨӨНИЙ АЛХАЛТЫН АЯН ЭХЭЛЛЭЭ.

2025-05-07 15
Бүх нийтийн өглөөний Алхалтын аяныгЭМТ, ЗДТГ тай хамтран зохион байгуулан нээлтийн үйл ажиллагааг 05 сарын 07 нд хийж алхалт үргэлжилсээр байна. 05 сарын 27 ныг дуустал үргэлжилнэ.

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2025-04-23 5
✅Аймгийн ИТХ-ын ажлын алба, ГХУСАЗСЗ-ийн гишүүд Өгийнуур сумын иргэдтэй уулзаж өөрсдийн чиглэлээр мэдээлэл хийж иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2025-04-23 6
Сумын ИТХ-ын ажлын алба, ГХУСАЗСЗ аймгийн ИТХ-ын ажлын алба, ГХУСАЗСЗ-тэй хамтран суманд ГХУС ажлыг сурталчилах, ИТХ-ын төлөөлөгч, багийн Засаг дарга, БИНХ-ын дарга нарт сургалт зохион байгуулж иргэдтэй нээлттэй уулзалт зохион байгуулж санал асуулга авна

СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨСӨВ САНХҮҮ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАВ.

2025-04-03 5
сумын ИТХ-ын дэргэдэх Төсөв санхүү нийгэм эдийн засгийн хөгжлийн хороо хуралдаж 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. Хуралд Хорооны дарга Х.Батхишиг, Хорооны гишүүн Засаг дарга Ш.Үүрцайх, гишүүн Д.Ганчимэг, Н.Сэрддамба, А.ариунбаяр нар оролцож хурал 71,4 хувийн ирцтэй байв. хорооны гишүүн Т.Ариунболд, С.Мөнхцэцэг нар хурал тасалсан байна. 2025.04.03

ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

2025-03-27 5
2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагт Дэд бүтцийн хөгжлийн хороо хуралдаж 2025 оны жилийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. Хуралд хорооны дарга Д.Дэмбэрэлдорж, гишүүд А.Баянмөнх, Б.Далайпил, Ц.Бөхбаатар, Д.Сэргэлэн нар оролцлоо. Төлөөлөгч А.Энхцэцэг, Т.Ууганбаатар нар хуралдаан таслав. Хуралдааныг Хорооны дарга Д.Дэмбэрэлдорж удирдан гишүүдэд төлөвлөгөөний төслийг танилцуулж төлөөлөгчдөөс санал хүсэлтийг сонсож төлөвлөгөөнд тусгав. мөн 4-р сард хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн, төлөвлөсөн ажлаа хийх өдрийг тогтов.
khural.mn

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

2025-02-24 5
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ. Сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт цахим, танхим хосолсон хэлбэрээр болов. Тус хуралдаанд 21 төлөөлөгчөөс Хурлын дарга А.Баянмөнх, Засаг дарга Ш.Үүрцайх, Т.Ариунболд, Б.Далайпил, Х.Батхишиг, Д.Дэмбэрэлдорж, Д.Сэргэлэн, Б.Эрдэнэбат нар танхимаар Н.Батхуяг, А.Ариунбаяр, Г.Батсүх, нар цахимаар нийт 11 төлөөлөгч хуралд оролцож хурал 52,3%-ийн ирцтэй байв. Төлөөлөгч А.Данзанравжаа чөлөөтэй. Ц.Бөхбаатар, Д.Ганчимэг, С.Мөнхцэцэг, Ц.Цэрэндорж, А.Өсөхгэрэл, О.Сономдавга, Т.Ууганбаатар, Н.Сэрддамба, А.Энхцэцэг нарын төлөөлөгчид шалтгаангүйгээр хурал таслав. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. 1. Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах тухай. 2. Сумын 2025 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 3. Оюунлаг Өгийнуурчууд сумын дэд хөтөлбөр батлах тухай

ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

2025-02-19 5
Хорооны хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагт болов. Хуралдаанд Хорооны дарга Д.Дэмбэрэлдорж, гишүүн А.Баянмөнх, Т.Ууганбаатар, Б.Далайпил, Ц.Бөхбаатар, Д.Сэргэлэн нар хүрэлцэн ирж хуралдааны ирц 85,7%-ийн ирцтэй байлаа. гишүүн А.Энхцэцэг хурал таслав. Тус хуралдаанаар сумын ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх дараах асуудлуудыг урьдчилан хэлэлцэж хорооны гишүүд санал дүгнэлт гаргаж засаг даргад хүргүүлж ажиллав. Үүнд: 1. сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай. 2. Сумын 2025 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 3. Оюунлаг Өгийнуурчууд дэд хөтөлбөр батлах тухай.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ. Сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт цахим, танхим хосолсон хэлбэрээр болов. Тус хуралдаанд 21 төлөөлөгчөөс Хурлын дарга А.Баян

2025-01-17 5
Зэгстэй багийн ИНХ-д 246 иргэн оролцож хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. 1.Багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргыг сонгох тухай. Багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох санал хураалтад 246 иргэн оролцов. Хишгээгийн Бямбасүрэн, Александрын Эрдэнэбаатар, Чимэддоржийн Мөнгөнцэцэг нар нэр дэвшиж санал хураалтын дүнгээр олонхийн санал авсан Ч.Мөнгөнцэцэг багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргаар сонгогдов. 2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай. Багийн засаг даргад Пунцагдоржийн Мөнхнасан, Батсуурийн Түмэн-Оч нар нэр дэвшиж, санал хураалтын дүнгээр Б.Түмэн-Оч-143, П.Мөнхнасан-73 санал авч олонхийн санал авсан Б.Түмэн-Очийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. 3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай. Иргэдийн нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Зөвлөлийн даргаар Ч.Мөнгөнцэцэг-Зэгстэй багийн ИНХ-ын дарга Б.Түмэн-Оч -Зэгстэй багийн Засаг дарга Х.Бямбасүрэн- Зэгстэй багийн иргэн 4. Багийн Засаг дарга Б.Түмэн-Оч 2022-2024 онд хийсэн ажлын товч тайлангаа хуралдаанд ороцсон иргэддээ тайлагнав. 2025.01.17

ОРХОН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

2025-01-16 4
Орхон багийн ИНХ-д 247 иргэн оролцож хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. 1.Багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргыг сонгох тухай. Багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох санал хураалтад 247 иргэн оролцов. Чимэддоржийн Сүх, Цогтбаярын Гансүх нар нэр дэвшиж санал хураалтын дүнгээр Ч.Сүх -171, Ц.Гансүх-68, хүчингүй 8 саналын хуудас тоологдож, олонхийн саналаар Ч.Сүх багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргаар сонгож батлав. 2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай. Багийн засаг даргад Гомбодожийн Батсүх, Ганбатын Батгэрэл, Мөнгөнтөгсийн Балдандорж, Дашийн Хатанбаатар нар нэр дэвшиж, санал хураалтын дүнгээр Г.Батсүх-99, Г.Батгэрэл-36, М.Балдандорж-78, Д.Хатанбаатар-23, хүчингүй -11 саналын хуудас тоологдож, хамгийн өндөр санал авсан Г.Батсүх, М.Балдандорж нар дээр дахин санал хураалт явуулав. Дахин санал хураалтад 247 иргэн оролцож санал өгснөөс М.Балдандорж-125, Г.Батсүх-113, хүчингүй-9 саналын хуудас тоологдож олонхийн санал авсан М.Балдандоржийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. 3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай. Иргэдийн нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Зөвлөлийн даргаар Ч.Сүх-Орхон багийн ИНХ-ын дарга М.Балдандорж-Орхон багийн Засаг дарга Д.Хатанбаатар- Орхон багийн иргэн 4. Багийн Засаг дарга Д.Хатанбаатар 2020-2024 онд хийсэн ажлын товч тайлангаа хуралдаанд ороцсон иргэддээ тайлагнав. 2025.01.16

ӨГИЙ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

2025-01-15 5
Өгий багийн ИНХ-д 142 иргэн оролцож хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. 1.Багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргыг сонгох тухай. Багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох санал хураалтад 142 иргэн оролцов. Отгонбаярын Энхтайван, Оюун-Эрдэнийн Анхбаяр, Цэцэнбилэгийн Дамдинжав нар нэр дэвшиж санал хураалтын дүнгээр О.Энхтайван-60, О.Анхбаяр-18, Ц.Дамдинжав-60, хүчингүй 4 саналын хуудас тоологдож, санал тэнцсэн О.Энхтайван, Ц.Дамдинжав нар дээр дахин санал хураав. Дахин санал хураалтад 126 иргэн оролцож Ц.Дамдинжав-69, О.Энхтайван-57 хүний санал авч олонхийн саналаар Ц.Дамдинжавыг багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргаар сонгож батлав. 2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай. Багийн засаг даргад Төмөрчөдөр овогтой Ууганбаатар нэр дэвшиж, 1 хүн нэр дэвшсэн тул саналыг илээр хурааж багийн иргэдийн 100 хувийн саналаар Т.Ууганбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. 3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай. Иргэдийн нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Зөвлөлийн даргаар Ц.Дамдинжав-Өгий багийн ИНХ-ын дарга Т.Ууганбаатар-Өгий багийн Засаг дарга Э.Доньчинбу- Өгий багийн иргэн 4. Багийн Засаг дарга Т.Ууганбаатар 2020-2024 онд хийсэн ажлын товч тайлангаа хуралдаанд ороцсон иргэддээ тайлагнав.

ТОГЛОХ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

2025-01-14 3
Тоглох багийн ИНХ-д 317 иргэн оролцож хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. 1.Багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргыг сонгох тухай. Багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох санал хураалтад Хөөхуягийн Шаравдорж, Ханджамцын Батбаяр нар нэр дэвшиж Хөөхуягийн Шаравдорж олонхийн санал авч багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргаар сонгогдлоо. 2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай. Багийн засаг даргад Х.Батхишиг, О.Дамдиндорж, Ч.Баярсайхан, Б.Одонтуяа, Д.Өнөртүвшин нар нэр дэвшиж, санал хураалтад 317 иргэн оролцсоноос Х.Батхишиг-82, Б.Одонтуяа-79, Ч.Баярсайхан-75, О.Дамдинсүрэн-44, Д.Өнөртүвшин-24 санал авсан бөгөөд хүчингүй 13 саналын хуудас гарч, нэр дэвшигч нараас сонгогчдын саналын 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч байхгүй тул хамгийн өндөр санал авсан Х.Батхишиг, Б.Одонтуяа нар дээр дахин санал хураалт явууллаа. Дахин санал хураалтад 303 иргэн оролцож санал хураалтын дүнгээр Х.Батхишиг-160, Б.Одонтуяа-141, хүчингүй 2 саналын хуудас гарч олонхийн санал авсан Х.Батхишигийг Тоглох багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. 3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай. Иргэдийн нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Зөвлөлийн даргаар Х.Шаравдорж-ТОглох багийн ИНХ-ын дарга Х.Батхишиг-Тоглох багийн Засаг дарга М.Доржжанцан- Тоглох багийн иргэн 4. Багийн Засаг дарга Х.Батхишиг 2020-2024 онд хийсэн ажлын товч тайлангаа хуралдаанд ороцсон иргэддээ тайлагнав. 2025.01.14

ДОЙТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

2025-01-13 2
Дойт багийн ИНХ-д 241 иргэн оролцож хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. 1.Багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргыг сонгох тухай. Багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох санал хураалтад Баасанжавын Одончимэг, Санжаажавын Чүлтэмсүрэн нар нэр дэвшиж Баасанжавын Одончимэг олонхийн санал авч багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргаар сонгогдлоо. 2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай. Багийн засаг даргад С.Түнжидмаа, П.Энхнасан, Г.Ганзориг, О.Сономдавга нар нэр дэвшиж, санал хураалтад 241 иргэн оролцсоноос С.Түнжидмаа-73, П.Энхнасан-65, О.Сономдавга-64, Г.Ганзориг 32 санал авсан бөгөөд хүчингүй 7 саналын хуудас гарсан бөгөөд нэр дэвшигч нараас сонгогчдын саналын 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч байхгүй тул хамгийн өндөр санал авсан С.Түнжидмаа, П.Энхнасан 2 дээр дахин санал хураалт явууллаа. дахин санал хураалтад 214 иргэн оролцож санал хураалтын дүнгээр С.Түнжидмаа-125, П.Энхнасан-87, хүчингүй 2 саналын гарсан тул олонхийн санал авсан С.Түнжидмааг Дойт багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. 3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай. Иргэдийн нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Зөвлөлийн даргаар Б.Одончимэг-Дойт багийн ИНХ-ын дарга С.Түнжидмаа-Дойт багийн Засаг дарга Л.Цэрэндулам-Дойт багийн иргэн 2025.01.13

Лавлах утас ажиллаж эхэллээ 70332040

2023-03-23 352
Засаг даргын тамгын газарт иргэдтэй харилцах 70332040 лавлах утас ажиллаж байна. Дээрх лавлах дугаар луу залгаснаар сумын үасаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон бусад төрийн байгууллагуудын удирдлагуудтай шууд холбогдож санал хүсэлтээ уламжлах боломжтой боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6090
4608 / 76%
923 / 15%
273 / 4%
286 / 5%