ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Фото мэдээ


нийт 75

ТОГЛОХ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

2025-01-14 55
Тоглох багийн ИНХ-д 317 иргэн оролцож хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. 1.Багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргыг сонгох тухай. Багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох санал хураалтад Хөөхуягийн Шаравдорж, Ханджамцын Батбаяр нар нэр дэвшиж Хөөхуягийн Шаравдорж олонхийн санал авч багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргаар сонгогдлоо. 2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай. Багийн засаг даргад Х.Батхишиг, О.Дамдиндорж, Ч.Баярсайхан, Б.Одонтуяа, Д.Өнөртүвшин нар нэр дэвшиж, санал хураалтад 317 иргэн оролцсоноос Х.Батхишиг-82, Б.Одонтуяа-79, Ч.Баярсайхан-75, О.Дамдинсүрэн-44, Д.Өнөртүвшин-24 санал авсан бөгөөд хүчингүй 13 саналын хуудас гарч, нэр дэвшигч нараас сонгогчдын саналын 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч байхгүй тул хамгийн өндөр санал авсан Х.Батхишиг, Б.Одонтуяа нар дээр дахин санал хураалт явууллаа. Дахин санал хураалтад 303 иргэн оролцож санал хураалтын дүнгээр Х.Батхишиг-160, Б.Одонтуяа-141, хүчингүй 2 саналын хуудас гарч олонхийн санал авсан Х.Батхишигийг Тоглох багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. 3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай. Иргэдийн нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Зөвлөлийн даргаар Х.Шаравдорж-ТОглох багийн ИНХ-ын дарга Х.Батхишиг-Тоглох багийн Засаг дарга М.Доржжанцан- Тоглох багийн иргэн 4. Багийн Засаг дарга Х.Батхишиг 2020-2024 онд хийсэн ажлын товч тайлангаа хуралдаанд ороцсон иргэддээ тайлагнав. 2025.01.14

ДОЙТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

2025-01-13 54
Дойт багийн ИНХ-д 241 иргэн оролцож хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. 1.Багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргыг сонгох тухай. Багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох санал хураалтад Баасанжавын Одончимэг, Санжаажавын Чүлтэмсүрэн нар нэр дэвшиж Баасанжавын Одончимэг олонхийн санал авч багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргаар сонгогдлоо. 2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай. Багийн засаг даргад С.Түнжидмаа, П.Энхнасан, Г.Ганзориг, О.Сономдавга нар нэр дэвшиж, санал хураалтад 241 иргэн оролцсоноос С.Түнжидмаа-73, П.Энхнасан-65, О.Сономдавга-64, Г.Ганзориг 32 санал авсан бөгөөд хүчингүй 7 саналын хуудас гарсан бөгөөд нэр дэвшигч нараас сонгогчдын саналын 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч байхгүй тул хамгийн өндөр санал авсан С.Түнжидмаа, П.Энхнасан 2 дээр дахин санал хураалт явууллаа. дахин санал хураалтад 214 иргэн оролцож санал хураалтын дүнгээр С.Түнжидмаа-125, П.Энхнасан-87, хүчингүй 2 саналын гарсан тул олонхийн санал авсан С.Түнжидмааг Дойт багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. 3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай. Иргэдийн нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Зөвлөлийн даргаар Б.Одончимэг-Дойт багийн ИНХ-ын дарга С.Түнжидмаа-Дойт багийн Засаг дарга Л.Цэрэндулам-Дойт багийн иргэн 2025.01.13

Лавлах утас ажиллаж эхэллээ 70332040

2023-03-23 441
Засаг даргын тамгын газарт иргэдтэй харилцах 70332040 лавлах утас ажиллаж байна. Дээрх лавлах дугаар луу залгаснаар сумын үасаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон бусад төрийн байгууллагуудын удирдлагуудтай шууд холбогдож санал хүсэлтээ уламжлах боломжтой боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9246
7569 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%