2023-11-02
275
ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛААС 2023 ОНЫ 10 САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
2023.11.01
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 10 сард дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
1. Сумын ИТХ -ын ээлжит 12 -р хуралдааныг 2023 оны 10 -р сарын 27- нд хийж
• Өмч хөрөнгө шийдвэрлэх тухай
• Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийн хэрэгжилт
• ИТХ дахь МАН -ын бүлгийн дэвшүүлсэн ИТХ -ын дарга Л.Уранчимэгийн тухай асуудал
• ИТХ -ын даргыг сонгож батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
1. Төсвийн 6 байгууллагын 112,999,055 төгрөгийн эд хөрөнгийг акталж устгах
2. Төсвийн 3 байгууллагын 49,941,000 төгрөгийн эд хөрөнгийг шийдвэрлүүлэхээр уламжлах
3. 681,431,660.81 төгрөгийн эд хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэх
4. Засаг даргын Тамгын газрын блансаас 106,279,323 төгрөгийн эд хөрөнгийг төсвийн 3 байгууллагын блансад шилжүүлэхээр өмч хөрөнгийн асуудлыг тус тус шийдвэрлэв.
5. “Хүүхэд бүр цэцэрлэгт” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 89,7 хувийн биелэлттэй байх тул “хангалттай” гэж дүгнэв.
6. ИТХ дахь МАН -ын бүлгийн дэвшүүлсэн ИТХ -ын дарга Л.Уранчимэгийн тухай асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн төлөөлөгчийн 12 буюу 63,15 хувийн саналаар Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас огцруулан ИТХ -ын даргад нэр дэвшүүлж хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн 14 буюу 73.68 хувийн санал авсан Сүхбаатарын Доржпүрэвийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож батлав.
2. ИТХ -ын зөвлөлийн хуралдаанаар ИТХ -ын хуралдааны тов тогтоох санал, хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан хэлэлцэж ИТХ -ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр уламжилав.
3. Сумын ИТХ -ын хяналтын хорооноос 2023 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил үйлчилгээ, төсөл хөтөлбөрт хяналт шалгалтыг хийсэн.
1. Хийгдэж байгаа ажил №1: Хуц ухны өвөлжөө барих /24,468,700 төг/
2. Хийгдэж байгаа ажил №2 Гал командын тоноглогдсон автомашин /120,000,000 төг
3. Хийгдэж байгаа ажил №3: Цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил /30,000,000 төг/
4. Хийгдэж байгаа ажил №4: Сургуулийн гадна талбайн тохижилтын ажил /20,000,000 төг/
5. Хийгдэж байгаа ажил №5: 3-р хорооны хүүхдийн тоглоомын талбайг засварлах, шинэчлэх ажил /25,000,000 төг/
6. Хийгдэж байгаа ажил №6 3-р хорооны гүүрийг бүрэн засварлах ажил /30,000,000 төг
7. Хийгдэж байгаа ажил №7: Сумын гэр хороолол, гудамжны сайжруулсан зам засварын ажил /85,564,900 төг/
8. Хийгдэж байгаа ажил №8-10: 3-н багийн гэрэлтүүлгийн засвар, шинэчлэл /60,000,000 төг/
Дээрх ажлууд хийгдэж байгаагаас дараах 4 ажилтай танилцаж хяналт хийж ажил үйлчилгээ тухай бүр дээр нь дүгнэлт гаргаж тайланг ирүүлээд байна.
1. Цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил /30,000,000 төг/
2. Сургуулийн гадна талбайн тохижилтын ажил /20,000,000 төг/
3. 3-р хорооны хүүхдийн тоглоомын талбайг засварлах, шинэчлэх ажил /25,000,000 төг/
4. 3-р хорооны гүүрийг бүрэн засварлах ажил /30,000,000 төг
Бусад ажлын талаар:
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумдын ИТХ -ын үйл ажиллагаа, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалган туслах ажлын хэсэг ирж ажиллав.
Орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс эх үүсвэрийг шийдэж 4,257,000 төгрөгөөр ширээ сандал, 5,239,000 төгрөгөөр ажлын албанд шаардлагатай комьпютер, хэвлэгч зэрэг техник хэрэгслийг худалдан авч шинэчлэл хийлээ.
Шаардлага хангахгүй болж хуучирч эвдэрсэн 1,470,346₮ -ийн ширээ сандал, техник хэрэгслийг актлаж устгуулахаар шийдвэрлүүлэв.
Сумын ИТХ -ын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн Ц.Цэрэндуламын ХАСУМ -ийг хянуулж дүгнэлт гаргуулахаар АТГ -т хүргүүлээд байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдааныг хийж ГХУСАЗЗ -ийн тайланг танилцуулж цаашид анхаарах асуудлын талаар санал солилцож арга хэмжээ авч ажиллах чиглэл өгөв.
ИТХ -ын 12 -р хуралдааны шийдвэрүүдийг http://bayanchandmani.tov.khural.mn/ сайт, мэдээллийн самбарт байршуулж сурталчлав.
Ажлын алба