2022-04-10
580
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Онцгой байдлын газраас санаачилж гэр хорооллын галын эрсдэл, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Сүмбэр сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Говьсүмбэр салбар, Улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн зөн Бор-Өндөр 1 олон улсын байгууллагуудтай хамтран иргэдийн оролцоонд тулгуурлан "Аюулгүй жишиг хороолол" төслийг Сүмбэр сумын Баянбулагийн гудамжид хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.
Төсөлд 82 өрх хамрагдах бөгөөд төслийн хүрээнд айл өрхийн галын аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс цахилгааны гадна, дотор монтажийн утсыг солих, шаардлага хангасан хогийн савыг суурилуулах, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 24 цагийн хяналтын камер суурилуулах, иргэдийн амьдрах орчинг сайжруулах үүднээс иргэдийн оролцоотойгоор хашааг жигдрүүлэх, мод тарих гэх мэт ажлуудыг зохион байгуулалттай хийж хэрэгжүүлэхээр төрийн байгууллагуудын уялдаа холбоог ханган холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.