2022-09-14
328
Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан 9 дүгээр сарын 16-ны өдөр 71.4 хувийн ирцтэйгээр хуралдаж, 2 асуудал хэлэлцэж, нийт 2 тогтоол гарсан. Үүнд:
Сумын хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2023 онд 10 иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг тогтоож өгсөн.
Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 2.10 дэх хэсгийн дагуу хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулахаар тогтоосон.