2015-03-19
482
Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ-аас тогтоол гарган Буриадын уламжлалт ардын тойрон бүжиг Ёохорыг хадгалж, хамгаалан, хойч үедээ өвлүүлэх,албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх, ёохор бүжгийн хамтлаг тодруулан алдаршуулах, дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, утга соёлын өвийг баяжуулан хөгжүүлэх зорилгоор Буриадын уламжлалт ардын тойрон бүжгийн "Ёохор 2015” наадмыг Хэнтий аймгийн Батширээт суманд жил бүрийн 7 дугаар сард уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.