ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2017-06-02

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 121 дүгээр зарлигаар Батширээт сумаас 10 эх "Алдарт эх"-ийн 2 дугаар одонгоор шагнагдлаа.  Шагналыг  2017.06.01-ний өдөр буюу "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн арга хэмжээн дээр ИТХ-ын дарга Д.Гансүрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Хоролмаа, Засаг дарга М.Болд, ЗД-ын орлогч Б.Алтангэрэл, ЗДТГ-ын Дарга Б.Эрдэнэчимэг, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Баярцэцэг зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн арга хэмжээг нээж Сумын Засаг дарга үг хэллээ. Хүүхдийн баярын арга хэмжээ олон авьяаслаг сурагчдын дуу хуур, бүжиг наадмаар үргэлжлэхээс гадна ЕБСургууль, Цэцэрлэгийн зүгээс зохион байгуулсан хүүхдүүдийн дунд олон төрлийн тэмцээн уралдаан болж аваргуудаа шалгарууллаа. Мөн энэ үеэр  Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдсан Н.Сүрэнхорлоо гуайд шагналыг гардуулан өглөө.

Сумын Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас Засаг даргын нэрэмжит шагналаар нэр бүхий иргэнийг шагнахаар шийдвэрлэснээр аймгийн тэргүүний 1-р цэцэрлэгийн арга зүйч Д.Оюунчимэг, ЕБС-ийн бага ангийн багш З.Энхжаргал, ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Энхтуул, Н.Хаш / 1-р цэцэрлэг/ нар тус тус шагнагдсан байна.


Н.Сүрэнхорлоод "Хөдөлмөрийн хүндэт" медаль гардуулах үеэр


нээлтийн арга хэмжээ сумын Засаг дарга М.Болд


Б.Чулуунцэцэгт Алдарт эхийн 2-р одон гардуулах үеэр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%