2017 оны 06 дугаар сарын 05
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагт тэргүүлэгчдийн 71%-ийн ирцтэй сумын ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал
- Тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх тухай
- Нийгмийн даатгалын байцаагчийн мэдээлэл сонсох тухай
- Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн батлав.
3.
Шийдвэрлэсэн:
1. ИТХ, Тэргүүлэгчдийн хурлаас гарч байгаа нийтээр дагаж мөрдөх зарим нэг тогтоол шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, арга хэмжээ, хариуцлага тооцох механизм байхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ талаар ажлын хэсгийн дүгнэлтийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд цаашид тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд тогтмол хяналт тавих, хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, хэрэгжилт хангалтгүй байгаа тогтоол шийдвэрийн талаар шат дараалсан арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргад үүрэг болголоо.2. 2017 оны эхний 5 сарын байдлаар ямар суманд нийгмийн даатгалын үйлчилгээг хэрхэн үзүүлээд байгаа талаар 5 бүлэг болгон мэдээлэл хийлээ.
· Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийн талаар
· Тэтгэвэр тэтгэмжийн талаар
· Хуулийн сургалт сурталчилгааны талаар
· Сар бүрийн тайлан мэдээ, судалгаа, өдөр тутмын бүртгэл хөтлөлт, ажил эрхлэлтийн талаар
· Салбарын хэмжээнд хийгдсэн томоохон ажлууд