2017 оны 06 дугаар сарын 12
Тус сумын нийт газар нутгийн хэмжээнд байгаль орчин, газрын гадаргуу, газар ашиглалт, хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн мэдээллийн сан байгуулах, тэдгээр мэдээллийн тусламжтайгаар сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө (газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө)-г инженерийн шийдэл, олон нийтийн оролцоо, эрэлтэд тулгуурлан, газрын доройтлыг буурууллах, хамгаалах байдлаар боловсруулах зорилготой ажлын хэсэг ажиллаж байна.
Ажлын зөвлөх үйлчилгээг Батширээт сумын ЗДТГ, Хэнтий аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар , газрын мэргэжлийн эрх бүхий байгууллага болох “Вектор мэп” ХХК нар 3 талт гэрээ байгуулан гүйцэтгэж байна.
Тус ажлын нийт төлбөр 9,8 сая төгрөгийн өртөгтэй юм. Газрын зурагт ороогүй тодорхой бус байгаа өвөлжөө хаваржааны газрын байршлыг тухайн газарт очиж цэгэн координат авч баталгаажуулалт хийж ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:
· Ш.Наран-Очир – Газар зохион байгуулагчдын холбооны ТУЗ”ын гишүүн, “Вектор мэп” ХХК захирал
· Д.Баярхүү - Хэнтий аймгийн ГХБХБГазрын дарга
· П.Гэрлээ – ГЗБГЗЗГазрын хэлтсийн мэргэжилтэн
· Б.Мөнхчимэг - Хэнтий аймгийн ГХБХБГазрын мэргэжилтэн
· Ц.Билэгсайхан - Хэнтий аймгийн ГХБХБГазрын мэргэжилтэн
· Б.Энэрэл - “Вектор мэп” ХХК инженер
· Т.Энхжаргал – ХААИС-ийн оюутан
Дараах тоон болон статистик мэдээг бүрдүүлэн ажиллах юм. Үүнд:
• Байр зүйн мэдээ
• Агаар сансрын зургийн мэдээ
• Засаг захиргааны хилийн мэдээ
• Уур амьсгалын мэдээ
• Газрын гадаргын мэдээ
• Байгалийн нөөц, дагалдах баялгийн мэдээ
• Ургамалжилтын мэдээ
• Хөрсний мэдээ
• Ойн мэдээ
• Инженер геологи, гидрологийн мэдээ
• Газар ашиглалтын мэдээ
• Нийгэм
эдийн засгийн мэдээ