2017 оны 06 дугаар сарын 13
Монгол улсын ууган үйлдвэр “СҮҮ” ХХК-аас “Сүү бэлтгэн нийлүүлэгч фермерүүдийн сургалт зөвлөгөөн”-ийг ЕБС-ийн спорт зааланд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд сумын удирдлагууд, “СҮҮ” ХХК-ийн албаны хүмүүс болон тус сумын дөрвөн багийн малчид нийт 120 гаран иргэд оролцсон байна.
“СҮҮ” ХХК нь манай суманд 2009 оноос эхлэн сүү авах бэлтгэл ажлыг ханган 2011 оны 8 дугаар сард боловсруулах үйлдвэр байгуулснаар хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 383244 л сүүг худалдан авч 136,235,400 төгрөгийг малчдад шилжүүлсэн байна.
Тус арга хэмжээнд:
- Бруцеллёз өвчний талаар
- Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, саалчьны эрүүл ахуй зэрэг сэдвээр малчдад сургалт зохион байгуулж, ЮНИТЕЛ ХХК-тай хамтран урамшуулалт худалдаа, азтан шалгаруулах сугалаат арга хэмжээг зохион байгуулж нийт 8 малчныг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Мөн өнгөрсөн хугацаанд хамгийн их сүү нийлүүлсэн малчдаа шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Үүнд:
- - Д.Доржханд – 29838 л
- - Д.Хандсүрэн – 29445 л
- - Г.Ренчинхад – 19059 л
-
- Х.Мөнхцэцэг
– 11403 л сүүг тус тус нийлүүлсэн байна.
сусугалаат арга хэмжээний үеэр
нх"СҮҮ"ХХК-ийн ажилтан Саяцэцэг- Бруцеллёз
өвчний талаарх сургалт
ө22016 оны хамгийн их сүү бэлтгэн нийлүүлсэн малчид